Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2013-11-26 09:04:15

09:17 цагт МХЕГ-ын хурлын танхимд "Ерөнхий боловсролын сургуулиудад дотоод хяналтыг зохион байгуулах нь" сэдвээр сургалт хийгдэж байна. Сургалтад Нийслэлийн боловсролын газар, дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 70 гаруй сургуулийн удирдах ажилтнууд хамрагдаж байгаа юм. Утас 261425

 
09:00 цагт “ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VI чуулган” 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд “Чингис” зочид буудлын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 99049360
 
11:00 цагт Засгийн газраас баталсан тогтоол болон цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлтэй холбогдуулан МҮЭХ-ноос өнөөдөр ХБХ зарлаж байна. Хэвлэлийн хурал МҮЭХ-ны байранд болно. Утас:99027019
 
11.00 цагт Айриш пабд "Хурд" хамтлагийн 20 жилийн ойн баярын тоглолтын хэвлэлийн бага хурал хийнэ. Энэ үеэр сэтгүүлч нарт зориулж 25 минутын тоглолт хийж, ойн баярын хүрээнд хийлгэсэн тусгай бэлэгнүүдээ анх удаа танилцуулна. Сэтгүүлч нарын дундаас азтанг шалгаруулж урамшуулна. утас 88115028
 
11:00 цагт Сэтгүүлч Б.Эрдэнэцогтод хагалгаа хийсэн Энэтхэгийн Сир Ганга Рам эмнэлгийн эмч Намыш Мехтаа Монголд өчигдөр ирсэн юм. Тэрээр өнөөдөр ЭМ-ийн сайд Н.Удвалтай уулзана.
Утас:9925-4420, 9999-2718
 
2013.11.26-ны 12.30 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах мэдээлэл хийнэ.
 
13:00 цагт Монгол Улсын Ерөнхий Сайд асан, Гавьяат Эдийн Засагч П.Жасрайн 80 насны ойд зориулсан Эрдэм Шинжилгээний хурал Эдийн Засгийн Хөгжлийн яамны хурлын танхимд болно.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өнөөдөр болох үйл явдлууд   
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй