Монгол улсын Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг өнгөрсөн зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Өмнө олгосон ипотекийн зээлээс 797.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16701 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 470.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 714.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 10942 иргэнд 634 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.
470.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлжээ | ||
Үзсэн: 1058 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.