Н.Давааням агсны хүү Д.Даваадорж өөрийн фэйсбүүк хуудсандаа “Энэнээс болж сэтгэлээр унаж, шантарч, зовж байсан үе саяхан шиг очих ёстой юм очих газраа ирэх шиг, энэ гэрчилгээг авахад тус болсон ах нартаа, найз нартаа баярлалаа. “Хит энтертайнмент” оюуны өмчийн гэрчилгээгээ авлаа.” гэжээ.
Н.Давааням нэгэнтээ “Би хоёр хүүтэй нэгдүгээрт миний хүү надад ирсэн хамгийн үнэтэй хүн, хоёрдох нь ХИТ, би хүүгээ их удаан хүлээсэн, миний хүү миний амьдралд цохилт болон ирсэн, хүүгээ санасан тэр их хайраараа “ХИТ” хэмээх бас нэг хүүгээ өлгийдөн авсан, миний үргэлжлэл болсон хоёр хүүтэй гэдгээрээ бахархдаг.” гэж хэлсэн байдаг.
Ийнхүү монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзэлж, үе үеийнхний үзэх дуртай, хүсэн хүлээдэг нэвтрүүлэг болж чадсан "Хит" эзнээ оллоо.
“Хит" эзнээ оллоо | ||
Үзсэн: 989 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.