![](/uploads/201311/news/thumb/d5082b23bfeb65231e925228b5705be1_x3.jpg)
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх тухай хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ. Хуралдаанд оролцсон байнгын хорооны гишүүдийн олонхи нь энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн учраас Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хэлэлцэхгүй болсон байна.
Энэ асуудлыг УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал буюу Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх эсэхийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн саналын томъёоллоор санал хураалгаж, гишүүний суудалдаа үлдэх эсэхийг шийдвэрлэх юм.
Р.Амаржаргал гишүүний асуудлыг чуулганаар санал хураан шийдвэрлэнэ | ||
Үзсэн: 1077 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.