Шууд Chart

Гадаад худалдааны нөхцлийн индекс 19.9 хувиар буурчээ

2013-11-26 10:56:46

Монгол Улсын гадаад худалдааны нөхцлийн индекс өнгөрсөн сарын эцсийн байдлаар 1.194 болж, өнгөрсөн оны мөн үеэс 19.9 хувиар буурсан дүнтэй гарсан байна. Эдийн засагчдын тайлбарлаж буйгаар  гадаад худалдааны нөхцлийн индекс ийнхүү буурахад зэсийн баяжмал, нүүрс зэрэг голлох экспортын бүтээгдэхүүний үнэ буурч буй нь гол нөлөө үзүүлж байна.

Тодруулбал, экспортын нэг тонн чулуун нүүрсний үнэ 47 орчим ам.доллар болж буугаад байгаа бол чулуун нүүрсний үнийн хувьд 2011 оны зургадугаар сард нэг тонн нь 120 орчим ам.доллар болж сүүлийн гурван жилийн дээд түвшиндээ хүрч байсан юм.
 
Харин 2012 оны дөрөвдүгээр сард сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр түвшиндээ буюу 8200 орчим ам.долларт хүрээд байсан зэсийн үнэ аравдугаар сард нэг тонн нь дунджаар 7200 орчим ам.доллартай тэнцэж байжээ. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Гадаад худалдааны нөхцлийн индекс 19.9 хувиар буурчээ  
Үзсэн: 1302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй