
Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 24. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын шинийн 4. Адъяа гараг. Хонгорцог одтой, таван шар мэнгэтэй, хөх бар өдөр.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Мод
Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Гавьяа шагнал авна. Арилжаа наймааны ажил амжилт, хүндэтгэл, шинэ болгоныг авч ирнэ. Төрөл төрөгсдийнхөө өмнө өөрөөрөө бахарх. Баяраа гэр бүлээрээ ресторанд тэмдэглэ.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр ганцаар байх нь танд ашигтай. Олон туршилт, санаа зовоосон асуудлыг даван туулсны дараа үүдээ түгжиж, утсаа салгаад ганцаар амрахыг хүснэ. Юу хийх нь чухал бус. Ном, сэтгүүл унш, солонгос савангийн дуурь үз. Гол нь ганцаар байж оюун санаагаа цэгцэлж, ажлын үр дүнгээ дүгнэж шинэ ажил төрөлдөө бэлтгэ.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Шинэ имиж бүрдүүлэхэд таатай өдөр. Шоу бизнес болон уран зурагт үр бүтээлтэй байна.Орчин үеийн хувцас загварын дэлгүүрээр хэс. Өөртөө тохирсон сайхан хувцас худалдан ав. Гоо сайхандаа анхаарахад тохиромжтой. Настай хүмүүс эрүүл мэнддээ санаа зовох хэрэггүй. Харин залуучууд ялангуяа эмэгтэйчүүд өвдөхөөс урьдчилан сэргийл. Бага ярьж ихийг хийвэл тэр хэмжээгээр бүтэмжтэй байх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Од гарагсын тааламжгүй нөлөөгөөр эх эцэгтэйгээ эвдрэлцэх, эсвэл тэдний эрүүл мэндийн төлөө санаа зовох магадлалтай. Хамт ажилладаг, ажил хэргийн харьцаатай байдаг, хамаатан, найз нөхөд эрчүүдтэй харьцаа хүндрэлтэй байна. Алжаал тайлж тайвшруулах бүхий л хэлбэр танд ашигтай. Халуун усанд орж, зөгийн балтай сүү уу.
АРСЛАН (7/23-8/22)
Жинхэнэ үнэнийг бэлгэдсэн өдөр. Та гадаад өнгөнөөс нь хараад л мөн чанарыг нь ойлгох чадвартай байна.Амьдралдаа эрс өөрчлөлт хий, аял. Амралтаа аятайхан газар, үр дүнтэй өнгөрүүлэх талаар шийд гарга.
ОХИН (8/23-9/22)
Та өөрийн аз жаргалын дархан. Та гэрээсээ ч гаралгүй чухал мэдээлэл ажлын материалуудаа хүлээн авч бүтээж туурвих чадвартай бай. Ирж буй мэдээлэлтэй танилцаж зөв шийдвэр гаргаарай. Хайрын харилцаануудад журамгүй хүнээс салах боломжтой. Та худал хуурмагийг тэвчдэггүй. Иймээс та дуулгаваргүй, зөрүүд, цочромтгой болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Энэ өдөр та өлсөх, зохисгүй байдлаар хоолоо сойх нь таны эрүүл мэндийг доройтуулна. Танд юу ашигтай, юу мууг та өөрөө л шийдэх ёстой. Эрүүл мэнддээ анхааралтай хандаж хоолоо сойх явдлаа зохицуул. Ном уншиж тархиа өөр бодлоор амраа.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Сурлага шинжлэх ухааны салбарын ажилд таагүй өдөр. Шаардлагатай мэдээлэл хүлээн авахад хүндрэл учирна. Өөрийгөө бүү бас. Дутагдалтайгаа тэмц. Гэхдээ эрүүл мэндээрээ хохирч болохгүй. Мэдрэлийн системээ хайрла. Учир нь таны ихэнх өвчин түүнтэй холбоотой.
НУМ (11/22-12/21)
Та өнөөдөр зарим асуудлаа хойш тавихыг чин сэтгэлээсээ хүснэ. Гэвч ингээд хэрэггүй. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг шүү дээ. Хувийн амьдралд та маш их хүчтэй мэдрэмж эзэмдэх бөгөөд танд өөрийгөө хориглож дийлэх ямар ч сэтгэлийн тэнхээ алга.
МАТАР (12/22-1/19)
Та хамаатнуудынхаа асуудлыг шийдвэрлэхээр хэт улайрснаар өөрийн амьдралдаа амар нэгэн чухал зүйлээ алдаж магадгүй. Тэр ч байтугай бусдаас хараат байдалд ирж болзошгүй. Та амьдралын эрч хүчээ ердөө л зөв хувиарлах шаардлагатай байна.
ХУМХ (1/20-2/18)
Энэ өдөр хайр дурлал, гэр бүлийн түншийн харилцаанд таагүй. Өөрийгөө илэрхийлэхэд тохиромжгүй. Хүүхдүүдтэй холбоотой асуудал үүсч магад. Үдээс хойш хүүхдүүддээ анхаарал тавь. Тэдэнд спортын аюултай төрлүүдээр хичээллэх боломж бүү олго.
ЗАГАС (2/19-3/20)
Та өөрийнхөө эрч хүчинд итгэлтэй байгаарай. Гэхдээ болгоомжтой бай. Энэ үед та хурцдаж байгаа асуудлаа хойш тавилгүй шийдээрэй. Эхнэр нөхрийн хооронд хэрүүл, зөрчил үүсч магадгүй. Энэ нь танызэмлэл, хатуу шаардлагаас үүдэлтэйг сана.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна | ||
Үзсэн: 3134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.