Үндэсний телевизийн ойд зориулсан уран бүтээлийн ургац арвин байлаа. МҮОНТ нь Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан шинэ содон уран бүтээл туурвиж үзэгчиддээ бэлэг барих ажилласан юм. Үүний нэг нь зохиолч М.Эрдэнэбат, найруулагч Г.Энхтөр нарын бүтээл “Сэтгэл мэднэ” хоёр ангит уран сайхны кино юм. Энэхүү киног үзэгч та бүхэн өнөөдөр 22 цаг 20 минутаас МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн сувгаар хүлээн авч үзээрэй.
Түүнчлэн МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн туурвиж буй “Хавар”, “Эрт нахиалсан сарнай” зэрэг телевизийн олон ангит киноны зураг авалтаа үргэлжилж байна. Тэгш ойн жилд зориулсан эдгээр уран бүтээл мөдхөн үзэгч таны оюун, мэлмийг баясгах юм.
“Сэтгэл мэднэ” УСК үзэгчдийн хүртээл болно | ||
Үзсэн: 4294 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.