Шууд Chart

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг илрүүллээ

2017-09-28 11:55:45

Өвөрхангай аймгийн хяналтын постод ажиллаж байсан Замын цагдаагийн албаны зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бямбацэрэн эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг илрүүлжээ. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан Ж-г “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байхад нь саатуулан Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт хүлээлгэн өгч ажиллажээ.

Дундговь аймгийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Мягмаррагчаа, эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч н.Отгонбаатар, замын цагдаа дэд ахлагч н.Ёндонпэрэнлэй нар бусадтай бүлэглэн ирэн А-н биед хүнд гэмтэл учруулаад зугтсан эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Ч гэгчийг илрүүлэн баривчилсан байна.


Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг илрүүллээ  
Үзсэн: 987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй