Шууд Chart

“Насанд хүрээгүй хүн болон эмэгтэйчүүдээс мэдүүлэг авах, хяналтын өрөө-тэй боллоо

2017-09-28 14:11:33

Тус цагдаагийн хэлтсээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон 2017 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хохирсон насанд хүрээгүй хүн болон эмэгтэйчүүдтэй уулзах, зөвлөгөө өгөх, мэдүүлэг авах “Уулзалтын өрөө”-г бий болгон тохижуулах зорилгоор Дэлхийн зөн олон улсын байгууллага, дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран тохижилтод шаардагдах төсөв, хөрөнгийн судалгааг гарган шийдвэрлүүлж “Насанд хүрээгүй хүн болон эмэгтэйчүүдээс мэдүүлэг авах өрөө, “Хяналтын өрөө”-г тус тус тохижуулан өнөөдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нээлтийн арга хэмжээг зохион байгуулан хүлээн авч ашиглалтад орууллаа.

Нээлтийн арга хэмжээнд дэлхийн зөн олон улсын байгууллагаас Цэрэнлхам, дүүргийн засаг даргын тамгын газраас Засаг даргын орлогч Нарангэрэл, тус хэлтсийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Лхагваням, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Даваасүрэн, хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн ахмад С.Амартайван болон албаны бусад хүмүүс оролцлоо.


“Насанд хүрээгүй хүн болон эмэгтэйчүүдээс мэдүүлэг авах, хяналтын өрөө-тэй боллоо  
Үзсэн: 1430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй