Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

2017-10-01 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 1. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 11.  Адъяа гараг. Булаагч одтой, долоон улаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр. 

                          Барилдлага: Түлэх
                          Шүтэн барилдлага
: Сэрэхүй   
                          Суудал:
Уул 

Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдөр од эрхэсийн нөлөөгөөр та илүү сэтгэл татам болно. Олон шинэ гоёл авахыг хүснэ. Та гадаад үзэмждээ илүү их анхаарал тавих болно. Гоо сайхан, үсчин ороход тааламжтай үе. Харшлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад үр дүнтэй. Халуун ногоо тааруулж хэрэглэ.


ҮХЭР (4/20-5/20)

Зарим хүмүүс гэрлэх, сүй тавих байх. Та яарах хэрэггүй. Эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлэсний дараа гэр бүлээ бат бэх, аз жаргалтай байна гэдэгт итгэлтэй байж болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Гэр бүл бүгдээс дээгүүр тавигдана. Дотны хүмүүстэйгээ эелдэг зөөлөн харилцаж, өөрийгөө шинээр хар. Харилцан бие биедээ тусалж, нэгэн санаатай байдаг гэр бүл аз жаргалтай байна. Эрч хүч тийм ч өндөр бус байна. Зүрх судасны өвчнөөр өвдөж болзошгүй. Эрүүл мэндийнхээ эзэн нь зөвхөн та гэдгийг санаж явах хэрэгтэй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Сэтгэл санаа өөдрөг байх тул та сайхан зантай байна. Гэвч удалгүй та уур хилэнгээ барьж чадалгүй таагүй байдалд орох болно. Тиймээс бухимдлаа мартахын тулд халуун ваннд орох, саунд суух мэтээр өөрийгөө саатуул.


АРСЛАН (7/23-8/22)   

Гэмтэл авах, халдварт өвчин тусах эрсдэл өндөр байна. Эрүүл агаарт идэвхтэй амрах шаардлагатай. Романтик харилцаанууд таатай байх тул хайрттайгаа маргасан ч эвлэрлээр төгсөнө. Харилцаанууд таатай, бүр үлгэрт гардаг шиг байна. Өнөөдөр дотоод эрхтнүүд суларч, гэдэсний халдварт өвчин тусах магадлалтайг анхаар.


ОХИН (8/23-9/22)

Шинэ дур сонирхолдоо анхааралтай ханд. Ойр дотнынхонтойгоо түрэмгий харьцах, аливаад тэргүүлэх гэсэн хүсэл, өөртөө хэт итгэлтэй байдал нь эцэг эх, үр хүүхдийн зүгээс сөргөлдөөнтэй тулгарна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Таны хайр сэтгэл, сэтгэл хөдлөл энхрий ялдам байх бололтой. Магадгүй хайртуудын сэтгэл зүрхийг холбох найдвартай нууц илрэн гарч ирэх бололтой. Жижиг сажиг хэрүүлээс болж хоёр зүрхнийхээ холбоог бүү тасал. Хайртай хүнээ эрхлүүлж, баярлуул.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өөртөө санаа тавих хэрэгтэй. Энэ өдөр эхэлсэн өвчинг хурдан эдгээх боломж бий. Та ажил хэргийн уулзалтаа төлөвлөж ирэх долоо хоногийн ажлаа хэрхэн явуулахаа сайтар бодох хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ энэ өдрийг тайван өнгөрүүл.


НУМ (11/22-12/21)

Өөрийн эрх ашиг, сонирхлоо хамгаалах өдөр. Энэ өдөр танд ямар нэг хязгаарлалт тавих гэсэн оролдлого үүснэ. Тэвчээртэй бай. Таны хүсэл тэмүүлэлд өчүүхэн бага зэрэг хориг тавих гэсэн үйлдэлд яаран бүү уурла. Та хамгийн итгэлтэй, хайртай хүнтэйгээ үл ойлголцолд хүрэх бололтой. Харин шинэ хүнтэй холбоо тогтоовол хүндрэл гарч болзошгүй.


МАТАР (12/22-1/19)

Насан туршдаа хамт амьдрах, хайртай хүндээ итгэл хүлээлгэж, зарим хүндэтгэх шалтгааны улмаас хийсэн таагүй зүйлийг нь уучилж өнгөрөө. Эрүүл мэндийн байдал сайнгүй байна. Амьдралын хүнд ачаа эрүүл мэндэд нөлөөлнө.


ХУМХ (1/20-2/18)

Дотны хүмүүсийн анхаарал дутсанаас амьдрал тань хүйтэн хөндий мэт санагдана. Үүнд та өөрөө буруутай мэт санагдаж болно. Хүүхдүүдэд тавих анхаарал дутсанаас сэтгэл зовно. Хүүхдүүдийг эрхлүүлж, тэдэнтэй аль болох олон цагаар хамт бай.


ЗАГАС (2/19-3/20)

Бурханы өдөр. Энэ өдөр гэрийнхээ ажилд нэлээн цаг зарцуулах байх. Энэ нь тийм ч муу зүйл биш учраас айх хэрэггүй. Харин гадаа гарвал ханиаднаас өгсүүлээд өвчин тусахыг анхаар. Сэтгэл мэдрэлийн хурцдаж өвдөх магадлалтай байгаа тул хоол хэт идэхгүй бай, архи ууж болохгүй.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно  
Үзсэн: 3002 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй