![](/uploads/201311/news/thumb/b331e982403852d470eeed1b953c60d4_x3.gif)
Монголбанкинд өнөөдөр юанийн дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас нийт 73 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Харин үүнээс Монголбанк 36.0 сая юанийг 286.61 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдаалсан байна. Мөн арилжааны банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлж, валютын захад 76 сая ам.доллар нийлүүлжээ.
Гадаад валютын дуудлага худалдааг Монголбанкнаас долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг бөгөөд дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог юм.
76 сая ам.доллар нийлүүлжээ | ||
Үзсэн: 991 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.