Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг сурталчлах, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, малчдын бүлэг нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжиж, сум, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 2017 оны 09 сарын 29-ний өдөр Дэрэн суманд бүсчлэн " Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд малчид, иргэдийн оролцоо" сэдэвт зөвлөгөөнийг аймгийн ГХУСАЗЗ-тэй хамтран зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Сайнцагаан сумдын ИТХ-ын дарга, хэсгийн төлөөлөгч, цагдаа, сум бүрээс 10 малчин болон аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд оролцов.
Зөвлөгөөний үеэр тэдний дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллах, иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулах арга замын талаар ярилцаж хэлэлцүүлгээс бүх сум, байгууллагад хандаж уриалга гарган баталж нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэхийг уриаллаа. Зөвлөгөөний төгсгөлд шинэээр байгуулагдсан мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх бүлэг, нөхөрлөлийн дарга, гишүүдэд үнэмлэхийг гардуулж өглөө.
Малчдын зөвлөгөөн зохион байгуулав | ||
Үзсэн: 1109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.