Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 27/

2013-11-27 06:52:33

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 11-р сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн эхэн харагчин Гахай сарын шинийн 24. Долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага Үл зохилдох.  Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй.  Наран 08.33-д мандаж, 17.19-д жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарахад сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Таатай өдөр. Сар таны аялал боловсролыг тань илтгэдэг 9-р гэрлүү хөдөлснөөр матрууд та нарыг адал явдалтай, жирийн хийдэг зүйлээсээ шал өөр юм хийхийг шаардана. Энэ өдөр матрууд сэргэлэн цовоо бусдыг дагуулагч бай. Орой болгон ордог хоолны газраасаа шал өөр мөн өөр өөр улс орны хоолуудыг идэж үз. Нам гүм газар очиж хоол идэж бүжиглэ. Мөн жирийн биш сэдвээр амралтын өдөр хуралдах хурал цуглаанд оролц.


Хумхын орд (1/20-2/18): Үр өгөөжтэй өдөр. Таны амьдралд алдаж болохгүй маш олон боломжууд гарч ирнэ. Та өөрийн сод ухаан, авьяас билгээ гаргах шинэ ажлын санал хүлээн авна. Таны найз нөхөд маш тааламжтай хандаж, өөрийгөө ямар олон хүнээр хүрээлүүлж байгаагаа мэдрэх болно. Хөрөнгө мөнгө, санхүүгийн байдал тогтвортой, найдвартай байна.

 

Загасны орд (2/19-3/20): Өөрчлөлттэй өдөр. Загасууд гүн ухаан, итгэл сүсэг бишрэлээ шалгаж, дотроо бодсон зүйлээ гаргах цаг болсныг илэрхийлнэ. Санхүүгийн хувьд давуу талаа дахин үзэх ашигтай байна. Зарим загасныхан спортоор хичээллэн урам зоригтой байж, сонирхсон тоглоомоо тоглосноор гэртээ олзтой ирэх нь. Хамт ажиллагсадын тань зан ааш таагүй байх боловч үүнд анхаарлаа хандуулах хэрэггүй. Инээмсэглэ, тайван дөлгөөн бай. Чиний гүйцэтгэх ур чадвар болон төслийн гүйцэтгэл чинь чамд эерэг үр дагаврыг авч ирнэ

Хонины орд (3/21-4/19): Хүнд өдөр болох төлөвтэй. Нөхцөл байдлаас болж үүссэн таагүй хандлага эсвэл танд дайсагнаж, муу санасан хүмүүсийн өдөөн хатгалгаас нэр хүндээ хамгаалж авч үлдэхийн тулд та бүхий л хүч чадлаа зориулах бололтой. Магадгүй та ажил дээрээ өөрийн нөөц бололцооноос хамаагүй доогуур үүрэг хариуцлага үүрч ч мэдэх юм. Өнөөдөр бүхий л төрлийн худалдаа наймааны гэрээ хэлэлцээр эсвэл санхүүгийн төлөвлөгөөгөө хойшлуул.


Үхрийн орд (4/20-5/20): Хоёрдмол өдөр. Энэ өдөр үхрийн ордныхоны бэлгийн амьдрал, мөнгө боломжууд болон эрч хүч тань руу урсан ирэх болно. Автомашин баригчид замдаа болгоомжтой байгаарай. Эрүүл мэнддээ анхаар. Өдрийн хоёрдугаар хагаст тайван орчинд сайхан амрахыг хичээ. Эргэн тойрон таныг шүүмжилсэн хүмүүсээр дүүрч та зөрчил маргаанд толгой эргэнэ. Хэт улайрсан нэг талыг баримталсан байр суурь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ гэдгийг сана. Ийм байр суурь баримталбал нөхцөл байдал мөд сайжрахгүй.

Ихрийн орд (5/21-6/21): Бие даасан өдөр. Уур хүрч жижиг зүйлсд сатаарна. Та ийм байдлыг мэдрэвэл тэвчээртэй шаардлага өндөр байх хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүд хашир байхгүй бол дарамт шахалтанд орж толгой нь эргэнэ. Сар хуучирч шинэ сар ирэхэд түнш тань бусдын сэтгэл санааны байдлыг тоохгүй байхыг ятгана. Бизнест ашигтай талаас нь хандаарай. Та болон таны түнш бусдыг ойлгож тайвшруулж чадна. Гэхдээ тэр чухал биш ач холбогдолтой зүйлд анхаар. Та хоёр хоёулаа өөрсдийнхөө сэтгэлд нийцсэн зүйл олж авна. Наад зах нь хайртай хүнтэйгээ чөлөөтэй байх.

Мэлхийн орд (6/22-7/22):  Тогтвортой өдөр. Үнэ цэнэтэй ажил авахын тулд өөрийгөө сатааруулалгүй байх хэрэгтэй. Найз тань итгэлийг тань хөсөрдүүлж магад. Гэхдээ түүнд битгий их уурлаарай. Учир нь та гол шалтгааныг нь мэдээд ойлгож, уучлах болно. Өнөөдрийн бүх ажлын амжилага тань мэлхийнхэний сэтгэл санааны байдалтай шууд хамааралтай гэдгийг ойлго. Та өөрийн хайртай хүндээ сэтгэлээ илчлэх нь маш хэцүү гэдгийг өнөөдөр олж мэдэх болно. Гэвч та үнийг амархан болгож чадна. Бодолтой бас ухаантай бай.


Арслангийн орд (7/23-8/22): Хувирамтгай өдөр. Та өөрийн бодолдоо тулгуурлан чухал шийдвэр гаргах болно. Ажил болон бизнест тань ахиц дэвшил гарч илүү орлого олох боломж бий болохыг арслангууд соргогоор анзаарах болно. Өнөөдөр даруу төлөв зан бол арслангынханы гол сайн чанар байх бөгөөд үүнийхээ үр дүнд та бусдаас онцгой урамшуулал, дэмжлэгийг хүлээн авна. Ганц бие арслангууд шинэ хайр дурлалтай учрах бөгөөд тэр нь түр зуурын учрал байх бололтой. Оройг хүүхдүүдийнхээ хичээл номыг давтуулахад ихэнх цагаа зарцуулна.

Охины орд (8/23-9/22): Чимээгүй өдөр. Ганцаараа байхыг илүүд үзнэ. Интернет кафе бусдаас өөрийгөө тусгаарлах хамгийн сайхан газар байж мэднэ. Таны бусдаас дээгүүр байдал болон хашир зан тань бусдыг өөртөө итгүүлэхэд туслана. Сонирхолтой ном энэ оройн сайхан амралт байх болно. Өнөөдөр танд хайр дурлал инээд хөөр гээд баяртай зүйлс тохиож магадгүй. Хэдий дотоод асуудал байгаа ч гэсэн өнөөдөр бол таны гэрэлтэх өдөр.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Гачигдалтай өдөр. Хувиараа бизнес эрхэлдэг матрынхны хувьд борлуулалт өмнөхөөсөө удааширч, санхүүгийн зардлууд найдаж байснаас ихсэж байгааг олж харна. Аятайхан боломжууд гарч ирэх ч ямарваа нэгэн зүйлд хэт шудрага загнах хэрэггүй. Та өрхийн төсвөө өөрчлөн хадгаламжийн ашигтай төлөвлөгөөг хэрэгжүүлэх ба зорилго, үүрэг хариуцлагын мэдрэмжийг нэмэгдүүлнэ. Хайртай хүмүүсээ дэмжих хандлагатай. Урам зориг өгдөг хүмүүстэй цагийг өнгөрөөхийг хичээж, хэт их уух дуртай найзуудаасаа холхон бай.

Хилэнцийн орд (10/23-11/21):  Болгоомжлох өдөр. Хэрвээ та өнөөдөр бүтэшгүй зүйл мөрөөдөөд бодит байдлыг олж харж чадахгүй бол санхүүгийн алдагдалд орно. Нөхцөл байдлыг та хэт өөдрөгөөр үнэлж байна. Яг үнэн хэрэгтээ бол танаас болгоомжтой хянамгай байхыг шаардаж байна.



Нумын орд (11/22-12/21): Өөрийгөө шинэчлэх өдөр. Зүүдэндээ анхаарал хандуул зүүд тань танд ямар нэгэн зүйл хэлэх гэсэн байж болно. Яг одоо та маш мэдрэмтгий соргог байна. Бодол санаануудаа бичиж тэмдэглэн чимээгүй орчинд тунгаан үзэх нь танд өөрийнхөө ирээдүйг төсөөлөн харж юу танд тохирохыг мэдэхэд тусална. Ингэх нь таныг бусад хүмүүсийн үзэл бодолд автагдан замаасаа гарахаас сэргийлж чадна.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 27/  
Үзсэн: 2007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй