
Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 7. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 17. Санчир гараг. Шийдэм одтой, нэг цагаан мэнгэтэй, улаагчин туулай өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Энэ өдөр таныг хэр найдвартай, мэргэжлийн ур чадвартай, тэсвэр тэвчээртэй, сэтгэлийн тэнхээтэйг шалгах өдөр. Санхүүгийн зардал лав гарзанд гарна. Орчин тойрныхон танд туслахгүй болохоор та зөвхөн өөртөө л найдах хэрэгтэй. Эм уухдаа болгоомжтой байгаарай.
ҮХЭР (4/20-5/20)
Энэ амралтын өдрөө ая тухтай сайхан амрах хэрэгтэй, эсвэл ямар нэгэн спортоор хичээлвэл сайн. Өмнөх өдрүүдэд мөрөөдөж байсан зүйлийг бодит байдал болгоно. Секс хүч, дур татам байдал нэмэгдэнэ.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Архаг хууч гэнэт хөдөлнө. Эмчид оч. Сайн амарч, дархлаагаа сайжруул. Энэ өдөр хүмүүст баяр баясал өгөх, өр төлөөсөө төлөх, гэр орноо цэвэрлэх хэрэгтэй. Та ойр дотны хүмүүстээ сайн сайхныг өгч чадна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Гэр орон ажил төрөл дээр хэрүүл маргаан үүснэ. Таны их хүчин зүтгэлийг удирдлагын зүгээс үнэлэхгүй. Сөрөг зүйлсээс зайлсхий. Аялал жуулчлалаар ой мод, далай руу яв. Энэ нь эрүүл мэндээ сайжруулах, хэрүүл маргаанаас зайлсхийх хамгийн сайн арга болно. Үүнээс гадна аялал жуулчлалаар явбал шинэ найз нөхөдтэй болно.
АРСЛАН (7/23-8/22)
Хайртай хүнтэйгээ учраа ололцох өдөр. Чухал хэрэгтэй ажлаа бөөнөөр нь бус хэсэг хэсгээр нь биелүүл. Эрчүүдийн дархлаа муудаж, бэлэг эрхтний систем өвдөж болзошгүй байна. Таны толгойд сонирхолтой санаа төрнө. Шинэ төслөөс хормын төдийд их мөнгө олно гэж бүү найд.
ОХИН (8/23-9/22)
Хайртай хүнийхээ өмнө төөрөгдөлд орж, сонголтондоо алдаж болзошгүй байна. Хамааралтай байдаг хүмүүсийн зүгээс хууран мэхлэлт ирж магадгүй. Амьсгалын эрхтэн өвдөж болзошгүй. Төлөвлөгөөнд тань гэнэтийн өөрчлөлт гарч алсын замд гарахаар завдаж байсан бол хойшлогдоно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Эрүүл агаарт ажиллахад тохиромжтой өдөр. Танд задгай байгальд байх нь ашигтай тул боломжтой бол лагерын байшинтай болохыг зөвлөж байна. Зөвхөн зунд ч биш намар өвөлд ч цэвэр агаарт салхинд гарах танд тустай.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Амьдралын хэв маягаа өөрчилснөөс болж эрүүл мэндийн байдал хэлбэлзэлтэй байна, Эрүүл мэндээ сайжруулах нь энэ сарын хамгийн чухал асуудлын нэг байна. Өдрийн дэглэм барь. Хоолны дэглэмээ ч мөн сахь.
НУМ (11/22-12/21)
Энэ ордныхны хайр дурлалын харилцаа тасарч болзошгүй. Хамтын амьдралын туршлага аажимдаа бий болох ба та үүнийг зөвхөн ухамсарлан хүлээж авах хэрэгтэй. Гэр бүлдээ эсвэл хайртай хүндээ цаг гаргаж өөрийн алдааг зас.
МАТАР (12/22-1/19)
Таны нийгмийн ажил хэргийн байдал болон шинжлэх ухааны салбар дах байр суурь өснө. Үүнийгээ хэдий чинээ сайн ухамсарлана, хувь заяа таныг төдий чинээ шагнаж өгөөмөр гараа сунгах болно.
ХУМХ (1/20-2/18)
Таныг сайхан хайр хүлээж байна. Мөрөөдлийн хүнтэйгээ огт санамсаргүй танилцана. Зүрх сэтгэлээ найдвартай харилцаанд хандуул. Хайрласан хүн чинь таны найдвартай итгэлтэй хамгаалагч, түшиг тулгуур чинь байх болно. Ханиад томуу хүрч, бөөр тань өвдөж болзошгүй.
ЗАГАС (2/19-3/20)
Өнөөдрийг та гэрийн ажлаар хөөцөлдөж хэрүүл маргаантай өнгөрөөнө. Биеэ барьж уужуу тайван бай. Бүх юм танаас шалтгаалахгүй гэдгийг анхаар. Барилга байгууламж тохижилт, газартай холбоотой ажил хийх болон уран бүтээлч сэтгэлгээг бий болгоход таатай өдөр. Өдрийн хоёр дахь хагаст муу мэдээ сонсож бие муудна.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй | ||
Үзсэн: 1186 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.