Шууд Chart

Ногоон хөгжлийн төлөөх үндэсний чуулган болно

2013-11-27 11:07:08

Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийг дэмжихэд зориулсан түншлэлийн төлөвлөлтийн болон үндэсний чадавхийг хөгжүүлэх семинар эхэллээ.

Энэ онд Монгол Улсад ногоон эдийн засгийн түншлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх болсон. Тэгвэл тус хуралдаанаар ногоон эдийн засгийн олон улсын туршлага, санаачилга, хэрэгжүүлвэл зохих арга хэмжээний талаар болоод төрийн зүгээс хэрхэн оролцох тухай зэрэг олон асуудлыг хэлэлцэх юм.
 
Энэ ажлын хүрээнд өнөөдөр Концессын жагсаалт,  Хувийн хэвшилд эрх шилжүүлэх,  Ногоон хөгжилд хүргэх төрийн дэмжлэг, Хувийн хэвшлийн байгаль орчин, нийгмийн хариуцлагын асуудал  зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд эл арга хэмжээнд УИХ-ын гишүүн А.Бакей , УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Батболд, БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Батбаяр, ЭЗХЯ-ны Концессын хэлтсийн дарга М.Болд, Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга Г.Түмэнжаргал, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын газрын дарга С. Дэмбэрэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга нар оролцох юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Ногоон хөгжлийн төлөөх үндэсний чуулган болно  
Үзсэн: 866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй