Шууд Chart

Эрүүл мэндийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

2013-11-27 11:29:57

ХДХВ/ДОХ-ын өдрийг угтан хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах, ХДХВ-ийн халдвар илрүүлэх “Сайн Дурын Зөвлөгөө, Шинжилгээ”-г сурталчлах зорилгоор алслагдсан хороонд амьдарч буй иргэдэд явуулын “Сайн Дурын Зөвлөгөө, Шинжилгээ”-ний үйлчилгээг өнөөдөр зохион байгуулахаар болжээ.

Тус үйлчилгээ 10.00-16.00 цагийн хооронд 23-р хороо Гурван санчир өрхийн эрүүл мэндийн төвд болох аж.
Сайн дураараа, ирсэн хүн бүрт үйлчлэх бөгөөд үнэ төлбөргүй, бичиг баримт шаардахгүй бөгөөд судасны цус авч, газар дээр нь түргэвчилсэн аргаар шинжлэн хариуг гаргаж зөвлөгөө өгөх юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Эрүүл мэндийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө   
Үзсэн: 1080 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй