Замын цагдаагийн албанаас "Өвөл боллоо, зам хальтиргаатай байна зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солиорой" гэж анхааруулсаас байгаа боловч бидний хэнэггүй зангаас болж зам тээврийн осол, хэрэг гарсаар байна.
2017 оны 10 дугаар сарын 07, 08-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 752 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 552 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 27 хүн гэмтэж бэртсэн байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 142 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан байна. Энэ амралтын өдрүүдэд хурим, найр ихээр болсонтой холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл зөрчил ихээр бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 14 осол, мөргөлдөх хэлбэрээр 25 осол бүртгэгдсэн бөгөөд тухайн өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан 3 тохиолдолд бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна.
Орон нутагт Архангай, Сүхбаатар аймгуудад ноцтой зам тээврийн осол гарч 1 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг “Хашаа худаг” гэх газар асфальтан замд амины Pruis маркийн автомашины жолооч О нь зорчих хэсгээс гарч шон мөргөсний улмаас зорчигч 44 настай Б-н амь нас хохирсон хэргийг Сүхбаатар аймгийн ЦГ-т шалгаж байна.
Зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солихыг сануулж байна | ||
Үзсэн: 1940 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.