* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Хөдөлгөөнтэй өдөр. Өглөө болгон хойшлуулдаг зүйлээ өнөө өглөө хий. Та өөрөө дургүй байх юм бол өөрийгөө зөнд нь хаяж байна гэсэн үг ба энэ зөвхөн хувийн асуудал. Эхлэх зүйлээ эхлэ. Үүнд зогсох зүйл гэж үгүй, том хэмжээний ажил авахаас бүү ай. Дарамт болон түгшүүртэй байдалд бэлэн бай. Хүмүүсийн бодож байгаа өөрийн үр дүнгээр ач холбогдолтой чухал гэдгийг харьцуулж өөрийн ур чадвараа харуулж мөн үүнд том итгэх болно. Урт удаан хугацааны турш энэ нь ач холболдолтой хэвээр байна. Хэзээд зөн совингоо дагах нь таныг алдахаас хамгаалах болно.
Хумхын орд (1/20-2/18): Найдвартай өдөр. Та бусдыг удирдах, байлдан дагуулах чадвараа нээх хэрэгтэй байна. Өнөөдөр асуудлын гол руу орон, түргэн шийдвэрлэх зан чанар тань илүү илрэх боловч бусад хүмүүст юу урам зориг төрүүлдгийг мэдэж байгаа. Энэ чанарынхаа ачаар та ажилдаа амжилт гаргаад зогсохгүй бусадтай сайн харилцаа тогтоож чадна.
Загасны орд (2/19-3/20): Сэтгэл зовоосон өдөр. Хувийн ажлаа дуусгах нь өнөөдөр таны хэлэлцэх асуудал байх болно. Одоо өөрийн төлөвлөгөөгөө үйл хэрэг болгох хэрэгтэй. Өөрийн найз нөхөд, гэр бүлийнхнээсээ тусламж хүс. Та тэдний хувь нэмэр үнэлж баршгүй гэдгийг мэдэх болно. Хэрэв та ажил хэргийн холбоогоор аялж байгаа бол зарим нэг саадтай учирч магад. Таны очихыг хүсч байсан уулзалтууд цуцлагдаж холбогдохыг хүсч байсан хүмүүс боломжгүй болно. Та үүнийг зүгээр л орхих хэрэгтэй. Амралтаараа олж авсан урам зориг тань ажил дээр тань үгүй болж байгаа мэт санагдана.
Хонины орд (3/21-4/19): Өнөөдөр таны оюуны болон уран бүтээлч авьяасыг зүй ёсоор үнэлэх нь юу л бол. Үүнээс болж сэтгэл гутрах, зөв зам сонгосондоо эргэлзэх явдал үүснэ. Урдаас тооцоогүй нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж, өсөж хөгжих өөрийгөө хөгжүүлэх шинэ боломж олго.
Үхрийн орд (4/20-5/20): Донсолгоотой өдөр. Таны хувьд өнөөдөр хамгийн гол асуудлууд нь боловсролын асуудлууд багш нар, сургуулийн удирдлагуудтай харьцах харьцаа хичээл эхлэх үе байх болно. Алсын аялал эсвэл гадаад түншүүдтэйгээ хамтран хийж буй ажлууд чухлаар тавигдах өдөр. Холын хамаатнууд тань айлчлан ирж магадгүй. Засаг захиргааны байгууллага мөн шүүхэд хандвал сайн өдөр. Шүүхийн асуудлууд түргэн шийдэгдэнэ.
Ихрийн орд (5/21-6/21): Хувирамтгай өдөр. Ерөнхийдөө өнөөдөр ихрүүдэд тун таатай байна. Уулзалтаа дуусга. Ажлын байрандаа цэвэрлэгээ хийснээр илүү үр бүтээлтэйгээр зохион байгуулалтанд оруулахад тусална. Хамт ажиллагсдын нэг нь хамт олныхоо тухай танд таагүй зүйл ярих боловч хов живэнд холбогдож, нэгнээ шүүмжлэхээс зайлсхий. Эс бөгөөс дараагийн удаа та бусдын хэл амны бай болж мэднэ. Ихрийн ордны оюутнууд шалгалт өгч магадгүй бөгөөд өмнө нь сайтар бэлдэх хэрэгтэй. Шалгалтынхаа урьд орой нойр сайн аваарай.
Мэлхийн орд (6/22-7/22): Хоёрдмол өдөр. Та энэ өдөр ажил мэргэжилдээ эзэн нь байж амжилт гаргахыг од эрхэсийн байрлал харуулж байна. Ажилдаа дур сонирхолтой байдал цагийг үр бүтээлтэйгээр ашиглах чадвар тань ажлын үр дүнд таатайгаар нөлөөлөх бололтой. Харин хувийн амьдралд таагүй асуудал үүсч, та хууртагдаж магадгүй байна. Шинэхэн хайр дурлалын түүх урам хугаралтаар төгсч болзошгүй. Тансаг гоё тэнгэрийн нөлөө их хэмжээгээр байна.
Арслангийн орд (7/23-8/22): Тааламжгүй өдөр. Сарны хүүхдүүдийн хувьд хайр дурлалын тал дээр зарим нэг бартаат зурвас хэвээр үлдэх учраас болгоомжтой, хянуур байх хэрэгтэй. Зарим нэг гаригууд нөхөрсөг бус барилдлага үүсгэж байгаа тул эерэг үйлдэл хийхэд хэцүү байх бөгөөд учирч буй саад бэрхшээл бол та урагшаа биш хойш хэдэн алхам хийхэд хүрнэ гэсэн дохио. Машин барихдаа болгоомжтой байхаас гадна явганаас бэртэж гэмтэхээс өөрсдийгөө хамгаал.
Охины орд (8/23-9/22): Эерэг өдөр. Бүх ажил хэрэгтээ анхаарлаа хандуулан ажиллавал та ихээхэн ашиг олж чадна. Зарим охины ордныхны хувьд үйл явдал төслүүд хүссэнээр нь хурдан хэрэгжихгүй байгаад уурлаж бухимдаж байж магадгүй. Энэ бол хүлээх цаг гэдгийг санаарай. Таны хүссэн үйл явдлууд таны өмнө гарч ирэх болно. Бүх зүйл шийдэгдсэний дараа гэнэтийн бэлэг хүлээн авахад бэлтгэлтэй байгаарай. Аль болохоор урьдчилсан дүгнэлт гаргахгүй байж бүх юм өнгөрсөнд болсон шиг муугаар төгсөнө гэж бодоод хэрэггүй.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Сорилттой өдөр. Энэ өдөр таны эрч хүч, амьдрах чадвар доогуур байна. Жинлүүрийнхэн эрх мэдэлтэй, танхай хүмүүстэй харьцахдаа мэргэжлийн үүднээс ухаалаг байх хэрэгтэйг зөнгөөрөө мэддэг. Дээгүүр албан тушаал бүхий хүмүүстэй харьцах нь бага зэрэг осолтой байх тул болж өгвөл өнөөдөр тэднээс хол бай. Нар бумбын ордонд шилжин байрлахад таны нарны хоёрдахь зам нь мөнгө, нөөц боломж, эд баялгийг онцолж байна. Нар таны орлогыг нэмэгдүүлэх боломжуудыг авчрах боловч та өөрийн мэдэлгүй ихийг үрнэ.
Хилэнцийн орд (10/23-11/21): Таатай тайван өдөр. Та өөрийн амьдралын энгийн хүрээнээс гарахгүй бол өөрийгөө илүү их аз жаргалтай болохыг мэдэрнэ. Таны дур булаам байдал нэмэгдэнэ. Ирж буй өдрүүдэд баяртайгаар ханд. Эмэгтэйчүүд үнэнч ханьдаа эргэлзэх хэрэггүй. Түгшиж ухаангүй алхам хийж болохгүй.
Нумын орд (11/22-12/21): Нааштай өдөр. Эрч хүчтэй таатай энэ өдөр бусдын сэтгэлд нийцэж нийцүүлэхэд хялбар байна. Эрч хүч өндөр байх бөгөөд сэтгэл санаа өөдрөг байх учраас өнөөдөр хөгжилтэй зүйл хийхээр яагаад төлөвлөж болохгүй гэж? Найз нөхөд хамтран ажиллагч хамтрагчтайгаа уулзаж үргэлж хийхийг хүсч байсан зүйлээ хий. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Өөх тостой хоол соггууруулах ундаанаас аль болох татгалз.
Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 28/ | ||
Үзсэн: 2696 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.