
Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 15. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 26. Адъяа гараг. Их морь одтой, хоёр хар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 7 цаг 15 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Ахуйн зориулалтын зүйл худалдаж авах, дотоод тавилгаа шинэчлэхэд тохиромжтой өдөр. Гэртээ засвар хийх барилгын материалуудыг сонго. Шинэ хөгжим, ахуйн цахилгаан бараа худалдаж ав. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар төлөвлөж болно.
ҮХЭР (4/20-5/20)
Хэрвээ эртнээс биеэ бодож байхгүй бол таагүй зүйлс учирна. Өвлийн улиралд бэлтгэж зохицох арга хэмжээ ав. Хувцасаа тохируулан өмс. Дулаан гутал худалдан ав. Хатгаа авахаас болгоомжил.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Зугаалга амралт адал явдалд ихээхэн мөнгө үрэхээс сэргийл. Хэт их зарлага гаргахаас зайлсхий. Эс тэгвээс санхүүгийн тэнцлээ сэргээхэд цаашид хүнд болно. Таны гэр бүлд сэтгэл санааны хүнд уур амьсгал бүрдэнэ. Од эрхэс харилцаанд чинь тэнцвэрт байдал тогтоогүй байгаа бол хүнд байдлыг зөвхөн та л өөрөө засна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Осолтой өдөр. Осол гэмтэл золгүй явдал тохиолдох магадлалтай. Аялалд явахад урьдын адил таагүй байна. Өнөөдөр жолооны ард бүү суу. Гэнэтийн шийдвэр бүү гарга. Шинэ томоохон ажил бүү эхэл. Бага зэрэг хүлээ амжилт ойрхон байна. Амьдралын хүч буурна. Оддын байрлал таагүй нөлөө үзүүлж, эрүүл мэндэд асуудал авчирна. Энэ нь дунд насны хүмүүст илүү хамаатай.
АРСЛАН (7/23-8/22)
Олон нийт болон хувийн амьдралд чухал өөрчлөлтүүд гарч болох хүнд төвөгтэй өдөр болно. Таны онцгой чанаруудын нэг спортын арга хэмжээнд тохиромжтой өдөр. Эргэн тойрныхныгоо эв дүй, авхаалж самбаагаараа гайхшруулна. Энэ өдрийг хэдий чинээ идэвхтэй өнгөрөөнө төдий чинээ эрүүл мэнд сайн байна. Нартай өдөр бол эрүүл агаарт сайн алхаж бай. Цаг агаар муу өдөр биеийн тамирын танхим эсвэл бассейнд очоорой.
ОХИН (8/23-9/22)
Гэр бүлдээ түшиг тулгуур болох гол хүн нь та байна. Хэдийгээр хоолны дэглэм тогтмол барьж байгаа боловч танай гэрийн хөргөгч байнга амттанаар дүүрэн байна. Таны юм нөөцлөх занг хань тань эерэгээр үнэлнэ. Ханьтайгаа харьцаагаа дотносго.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр ганц бие хүмүүс эцсийн эцэст гэр бүл зохиох зорилготой хайр дурлалын холбоо хэлхээ тогтоох эрмэлзэлтэй байна. Хайрт дээрээ нүүн очиж хамтын амьдралаа эхлэх өөрөөр хэлбэл гал голомтоо асаах таатай цаг үеийг алдахгүй байхыг од эрхэс танд зөвлөж байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Ихэнхи хүмүүс гэр бүлийнхээ амьдралыг дээшлүүлэх болно. Бие биенээ хүндэтгэвэл гэр бүлийн харилцаа нь маш сайхан болно. Таны хийсэн ажлыг амжилт хүлээж байна.
НУМ (11/22-12/21)
Өнөөдөр эн ордныхон өв залгамжлах асуудал, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө зэргийн улмаас хамаатнуудтайгаа санал зөрөлдөнө. Хэрвээ шаардлагатай бол энэ асуудлуудыг одоо шийдвэрлэ. Хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ хэн нэгэнд нь онцгой анхаарал бүү хандуул.
МАТАР (12/22-1/19)
Элдэв янзын гомдол бүү гарга. Ийш тийш гэгэлзэлгүй байж хайр сэтгэлийнхээ асуудлыг бүү хүндрүүл. Мэдрэлийн систем алдагдах, сэтгэлээр унах зэрэг нь харшлын өвчнийг сэдрээдэг.
ХУМХ (1/20-2/18)
Нууцлаг, романтик уулзалт болно. Хориотой зүйлийг зөрчиж магадгүй. Таны нууц уулзалтыг хэн ч мэдэхгүй. Сэтгэл зүрх санаа бодлоо гэр бүл эцэг эхээсээ нуух гэж оролдсоны хэрэггүй. Ажлаасаа түр ч атугай хөндийрөхийг хүсвэл сонгодог хөгжим, уран зохиол зэрэг мөнхийн үнэт зүйлд ханд. Материаллаг байдлаа дээшлүүлэх найдвар төрнө.
ЗАГАС (2/19-3/20)
Арилжаа наймааны ажил бүтэмжтэй болж олз омог авчирна. Шинэ санаа төрж орлогын шинэ эх үүсвэр олж магадгүй. Хайр дурлалын асуудлаа эргэцүүлэн дүгнэж үз. Учир нь таны хуучин хайр дахин сэргэж магадгүй. Ганц бие хүмүүс шинэ учралтай тохионо.
ЗУРХАЙ: Үс засуулахад жаргал үргэлжид ирнэ | ||
Үзсэн: 4155 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.