Шууд Chart

Нүүрсний татварын орлогын бүрдүүлэлт 205.2 тэрбум төгрөгт хүрчээ

2013-11-28 09:47:50

Статистик мэдээллээс харахад, энэ оны эхний 10 сарын байдлаар зэсийн үйлдвэрлэл 622.3 мянган тонн буюу 79 хувийн гүйцэтгэлтэй, молибдений үйлдвэрлэл 3.089 мян.тн буюу 106 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл нь 81.6 хувьтай байна. Нүүрсний үйлдвэрлэл 21.9 сая тонн буюу 75.7 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 205.2 тэрбум төгрөг буюу 55.2 хувьтай явна.  Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давсан буюу 7746 кг-ийг олборлож 193.7 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого бүрдүүлэлт 177.7 хувьтай байгаа аж. Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ 88.4 мян.тн буюу 191.5 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нүүрсний татварын орлогын бүрдүүлэлт 205.2 тэрбум төгрөгт хүрчээ   
Үзсэн: 1098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй