Шууд Chart

Хавай дахь холбооны шүүх Трампын шинэ аяллын хоригийг цуцаллаа

2017-10-18 16:14:44

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лалын шашинтай орнуудын ард иргэдийг улс орондоо нэвтрүүлэхгүй байх хориг хязгаарлалтаа өргөжүүлж, Хойд Солонгос, Венесуэль, Чад улсыг аяллын хоригтоо хамруулж байна.

Ням гарагт гаргасан энэ шийдвэрийн хүрээнд өмнө нь хоригт хамрагдаж байсан Иран, Ливи, Сири, Иемень, Сомали улсын иргэд хоригт хамрагдсан хэвээр байгаа бол Судан улсын иргэд хориг хязгаарлалтаас гарч байна.

Гэхдээ шинэ хоригийн хүрээнд Венесуэльд тавьж байгаа хориг зөвхөн тус улсын эрх баригчид болоод тэдний гэр бүлийн гишүүдэд хамааралтай. Харин Хойд Солонгосын хувьд аль ч чиглэлээр АНУ-тай хамтран ажилладаггүй, АНУ-ын талын бүх шаардлагыг үл харгалзаж байсан учраас энэ улсын бүх иргэдийг АНУ-д байхыг хориглож байгаа юм.

Мөн Чад улс АНУ-тай шаардлагатай мэдээлэл хуваалцдаггүй тул энэ улсын иргэдэд бизнес болон аяллын визний зөвшөөрөл өгөхгүй гэдгийг албан бичигт тусгасан байна. Үүнээс гадна Ирак улс мөн шалгуур хангахгүй байгаа ч АНУ-тай ойр дотно харилцаатай байдаг учраас энэ хоригт оруулаагүй гэдгийг "Цагаан ордон"-оос мэдээлжээ.

Өнгөрөгч гуравдугаар сард Доналд Трампын зарлаж байсан өмнөх хориг хязгаарлалтыг олон улсын зүгээс лалын шашинтнуудыг ялгаварлан гадуурхаж буй хэрэг гэж шүүмжилж байснаас гадна хууль эрхзүйн бусад асуудлуудтай тулгарч байсан. Харин шинэ хоригт Венесуэль, Хойд Солонгос улсуудыг багтааснаар зөвхөн лалын шашинтай улсуудыг чиглэсэн хориг бус, аюулгүй байдлын үүднээс авч байгаа арга хэмжээ гэж тайлбарлаж байна.

Шүүхийн эсэргүүцэлтэй зургаан сарын турш тулгарсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тавьсан визний хориг ийнхүү хэрэгжиж эхэлснээр Ойрхи дорнодын исламын шашинтай иргэд, дүрвэгсэдийн АНУ руу нэвтрэх боломж эрс буурлаа. "BBC" агентлагийн мэдээснээр уг хориг нь зөвхөн Иран, Ливи, Сири, Сомали, Судан, Йемен гэх Ойрхи Дорнодын зургаан улсын иргэд болон дүрвэгсдэд хамааралтай бөгөөд АНУ-ын төрийн департментаас гаргасан журмын дагуу тэдгээр улсын иргэд АНУ-д ямар нэг гэр бүлийн эсвэл бизнесийн холбоотой батлан даах хүнгүй бол АНУ руу нэвтрэх боломжгүй болох юм.

Тодруулбал, батлан даагч нь хамаатан садны холбоотой бус  харин зөвхөн ойр дотны гэр бүлийн харилцаатай хүн байх ёстой аж. Жуулчдыг хамгийн ихээр татдаг Хавай муж хоригийг аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа тул АНУ-ын холбооны шүүгчээс дахин тодруулга хийхийг хүсчээ. Мөн хоригийг хэрэгжиж эхэлснээс хойш удалгүй Нью-Йорк хотод иргэд жагсаал хийсэн юм.

Нэмж дуулгахад, хориг хэрэгжиж эхлэхээс өмнө визний зөвшөөрөл нь гарсан Ойрхи Дорнодын иргэдийн виз хүчинтэй хэвээр байх бөгөөд мөн тэдгээр зургаан улсаас өөр бусад орнуудын иргэдийн АНУ руу аялах эрх нь нээлттэй хэвээр байгаа юм.

Энд сануулахад, сүүлийн хугацаанд Ойрхи Дорнодоос барууныг чиглэсэн алан хядагчдын халдлагууд нэмэгдэж байгаатай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү хоригийг үндэсний аюулгүй байдлын тулд заавал хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа билээ.

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

Хавай дахь холбооны шүүх Трампын шинэ аяллын хоригийг цуцаллаа   
Үзсэн: 2002 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй