Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид алдарт У.Шекспирийн “Шуурга” жүжгийг ази тивдээ анх удаа найруулан тавьж, нийслэл хотынхоо үзэгчдэд бэлэг барихаар зэхжээ. Өнгөрсөн 7-р сард Хөвсгөл далайн арал дээр тоглогдож, олон жуулчдын нүдийг баясган сэтгэлийг сэргээсэн уг жүжиг нийслэл хотын үзэгчдийн хүсэлтээр ийнхүү дахин амилахаар бэлтгэл ажил нь ид өрнөж байна.
УДЭТ-ын тайзнаа 12-р сарын 2-ны үдэш ганцхан удаа тоглогдох уг жүжгийн тасалбарыг билетийн касснаас авч болох ба ноён зууч 1950 үнэгүй хүргэж өгнө. Дашрамд дурдахад, сүүлийн хэдэн өдөр УДЭТ-ын билетийн касс хөлд дарагдаж, “Шуурга” жүжгийн тасалбар тун чиг гүйлгээ сайтаа байгаа гэсэн шүү. Та яг одоо билетээ захиалаарай.
Мөн Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрынхны ээлжит уран бүтээлийн богц болох уугуул нутгийнхаа олон ястнуудын үүх түүх, соёл уламжлалын гайхамшигийг нээн үзүүлсэн “Этүгэн тэнгэрийн дуудлага” бүрэн хэмжээний концерт СТӨ-нд 11-р сарын 30, 12-р сарын 1-ний өдрүүдэд тоглогдоно.
Нийслэлд “Шуурга” шуурна | ||
Үзсэн: 2592 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.