Монголын үндэсний радиогийн “Соён гэгээрлийн цаг” нэвтрүүлэгт Монгол Улсын Ардын Жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва уригдан оролцлоо.
- Театр гэдэг өндөр босготой ариун газар намайг анх ирэхэд манай театр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Д.Нацагдоржийн нэрэмжит Драмын театр гэсэн хаягтай байсан. Хөдөлмөр зүтгэлийг нь үнэлээд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан бол уран зохиолын хэлний тэр дундаа ярианы хэлний хөгжлийг онгон дагшин байлгах хүмүүс нь та нар юм шүү гэсэн үүрэг даалгаврыг тухайн үеийн төр засаг бидэнд захиж даалган Драмын Театрыг их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болгожээ хэмээн сэтгэж байна.
- Монгол гэдэг тусгаар улс байхын баталгаа нь хил, түүх, хэл соёл гурав нь байж гэмээнэ тусгаар байх болов уу. Бидний тусгаар тогтнолын тухай ойлголт дэндүү нимгэрч байна уу даа гэж хувь хүнийхээ хувьд эмзэглэж явдаг.
МУАЖ П.Цэрэндагва: Бид хэл соёлоо Академийн хэмжээнд хадгалж, хамгаалж явах үүрэгтэй | ||
Үзсэн: 5221 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.