Шууд Chart

Чацаргана бол байгалийн поливитамин

2017-10-22 12:01:25

Чацарганыг уламжлалт анагаах ухаанд “Дарву” хэмээх нэрийн дор хэрэглэнэ. Исгэлэн амттай, шим тэжээл сайтай. Чацарганад тосны ханаагүй хүчил болох линол, линолейн, олейний зэрэг гурван хүчил их хэмжээтэй агуулагддагаас гадна хүнсний гол бодис болох уураг 1.5 хувь, тос 4-6 хувь, С, А, Е, В-ийн төрлүүд, РР аминдэмүүд, биоидэвхит бодис, органик хүчил харьцангуй их хэмжээгээр агуулагддагаараа бусад бүхий л жимс ногооноос онцлог давуу талтай. Энэ утгаар нь чацарганыг цорын ганц “байгалийн поливитаминт” жимс гэж нэрлэдэг.

Чацаргана нь хоолны дур нэмэгдүүлэх, уушгины маш олон өвчинд үр дүнтэй. Хуурай ханиалгах, цэр ховхроогүй байгаа үед болон цус шингэлэх үйлдэлтэй. Ихэвчлэн уушгины бүгшүүлж ханиалгах, мэнгэр, өгрийн үед жимсийг дангаар буюу эмэнд хольж хэрэглэдэг. Мөн тосыг эмчилгээнд өргөн хэрэглэнэ. Ходоод гэдэсний шархлаа, атеросклероз, цус алдах, эмэгтэйчүүдийн зарим өвчнийг засахад хэрэглэнэ.

Эмэгтэйчүүдийн шархлаа, хавдар, туяа эмчилгээний дараа, ходоодны шархтай үед уулгах буюу ялангуяа улаан хоолой түлэгдсэн үед тосыг хэрэглэнэ. Чацарганы жимсэнд олейнийн, стеаринын, линолын болон пальмитины хүчлийн глицеридүүдээс тогтсон тос 14-27.4 хувь, бетта каротин 1.6-6.7 мг%, С, В1, В2, Е витаминууд, фолийн хүчил, органик хүчил, эдээлгийн бодис, сахар зэрэг агуулагдана.

Цайр, манган зэсийг илүү их агуулна. Чацарганы тос нь шарх хөрсжих эдгэрэхийг түргэсгэх ба өвчин намдаах чадалтайг эм  зүйн судалгаагаар илрүүлсэн. Эмнэлзүйн практикт чацарганы тосыг цацраг туяанд гэмтсэнээс үүссэн шарх, яршил, улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл, шархлаа, эмэгтэйчүүдийн өвчин, хөлдөлт, түлэгдэлт, мэдрэлийн эмгэгээс үүссэн шарх, яршил, уушги, мөгөөрсөн хоолойн архаг үрэвслийн үед хэрэглэнэ.


Чацаргана бол байгалийн поливитамин   
Үзсэн: 6047 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй