* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Зөв хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, мэдээлэл олж авахтай холбоотой өдөр. Өнөөдөр таны амьдралын эрч хүч өндөр байж бүтээлч чадвар өсөн нэмэгдэж, зөн билэг хурц болно. Энэхүү илүүдэл гэж хэлж болохоор их эрч хүч таныг хамт олонтойгоо хэл амаа ололцохгүй байх эсвэл анхныхаа төлөвлөгөөг өөрчлөхөд хүргэж мэдэх юм. Харин энэ үед ойр дотны хүн тань танд хэрэгтэй зөвлөгөө өгөх бололтой. Ойр дотны хүмүүстэйгээ бүрэн дүүрэн ойлголцоно. Хэрэв та өнгөрсөн шөнө дуу чимээ ихтэй онцгой уулзалт цуглаанд явсан бол амралтынхаа өдрүүдээр сайн амарч өөрийгөө дахин цэнэглээрэй.
Хумхын орд (1/20-2/18): Эерэг өдөр. Үнэхээр гайхмаар сайхан үр дүнгүүд гарна. Та хэтэрхий яаруу, сандруу, хурдтай ажилладаг байдлаасаа болж аюулд өртөж магадгүй тул болгоомжлох нь зүйтэй. Хайрттайгаа болон найз нөхөдтэйгөө хамтдаа байж харилцаа холбоогоо бэхжүүлэхэд гарч ирсэн мэдээллүүдийг сайн нягтлан үзэх нь зүйтэй юм.
Загасны орд (2/19-3/20): Бясалгах өдөр. Бусдын сэтгэлийг хэрхэн хөдөлгөх таны хувьд юу зөв эсэхийг тунгаан бодох цаг нь болжээ. “Үйлдэл үгнээс хүчтэй” учир хүмүүс таныг хэлсэн үгээр чинь биш хийж гүйцэтгэсэн ажил, гаргасан амжилт, ялалт зэргээр тань үнэлэх болно. Цаг мөнгөний нөөцөө хэрэггүй зүйлст үрэхээс аль болох зайлсхий. Хэрэв харилцаагаа шинээр эхлэх шаардлагатай бол асуудлыг хяналтандаа авч амлалт өгөх цаг нь болжээ. Та хайртдаа хир их хайртайгаа мөн хир их аз жаргалтай байгаагаа хэлвэл тэр таныг илүү ихээр хайрлах болно.
Хонины орд (3/21-4/19): Удахгүй таны эртнээс маш ихээр хүсэн хүлээж байсан үр дүн гapаx боломж нээгдэнэ. Ажил хэргээ гүйцэтгэхдээ зөн совиндоо найд. Од эрхсийн урсгал таны амьдралын эрч хүчийг мэдэгдэхүйц өсгөнө. Уулзалт, ажил хэргийн гэрээ хэлэлцээрүүд амжилттай болж, ашиг хонжоо авч ирнэ. Бичиг баримт дээр ажиллах болон бүрдүүлэхдээ анхаарал болгоомжтой байж, алдаа гаргахаас сэргийл.
Үхрийн орд (4/20-5/20): Одтой өдөр. Дотоод эрх чөлөөгөө олж авах уран бүтээлийн эрч хүчээ илрүүлэх жинхэнэ үнэнийг мэдрэх өдөр. Эмэгтэйчүүд нөхцөл байдлыг өөр өнцгөөс харах боломж олгох шинэ танилтай болно. Өнгөн талын хэт ёсорхог байдал үл ойлголцол төрүүлж маргааны шалтгаан болж болзошгүй. Эрэгтэйчүүд нэр хүндтэй болж алдаршихыг од эрхэс зөгнөж байна. Эмэгтэй хүний зүрхний түлхүүрийг олох ба оюун санааны өгөөмөр байдал нь хайр дурлалд амжилт авчирна.
Ихрийн орд (5/21-6/21): Бүтэлгүй өдөр. Энэ өдөр хийгдсэн бизнесийн ажил хэрэг гэрээ хэлэлцээрт зарим нэгэн саад учирч магадгүй. Та магадгүй зарим нэгэн ажил, гэрээгээ биелүүлэх үеийг хүлээн, ямар нэгэн дорвитой өөрчлөлт гарахгүй байгаагаас болоод сэтгэл санаа түгшүүртэй байгаа. Бүх л төрлийн үл ойлголцол сэтгэлийг тань гонсойлгох боловч аливааг өөрчлөхийг хичээн маргаантай байдалд орохын оронд сайтар тунгаан бод. Өнөөдөр мөн судалгаа хийхэд тохиромжтой.
Мэлхийн орд (6/22-7/22): Авхаалжтай өдөр. Өглөөний нөхцөл байдал таныг гонсойлгож болох юм. Гэвч та санаачлагыг гартаа аван түргэн хугацаанд дасан зохицох төрөлхийн чадвараа ашиглан бүх зүйлийг хэвэнд нь оруулах болно. Бүтээлч мэлхийнхэний хувьд таньд авьяас чадвар, хичээл зүтгэлийг тань үнэлдэг дээд албан тушаалын хүмүүсээ гайхшруулах боломж байна. Таны бизнесийн наймаанд хүнд суртал ажиглагдаж магадгүй гэвч багаар ажилласнаар асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байж болно. Энэ үе бол таны хувьд өөрийгөө буруу бодлынхоо хүлээснээс суллан хамтран ажиллагсадынхаа чадварт итгэх боломж юм.
Арслангийн орд (7/23-8/22): Авсаархан өдөр. Арслангуудын хувьд огцом зан гаргалгүй тэвчих өдөр. Биеэ барьж тайван бай. Таны ажил мэргэжил, нийгэмд эзлэх байр суурийн амжилтанд хүрэх зам бол хийж буй ажил үүрэгтээ анхаарлаа төвлөрүүлж, бизнесийн асуудалд эрч хүчээ хандуулах юм. Дэвших боломжууд илт байна. Өөрийн эрүүл сэтгэлгээ, төрөлх гярхай зан, цэцэглэж буй удирдах чадвараа ашигла. Тэгэх юм бол та өрсөлдөгчөө ялж, зам дээрээ байгаа саад бэрхшээлийг давах болно. Дарвиун зан чинь таныг ердийнхөөс 2 дахин их эрсдэл үүрүүлэх тул бодлогогүй хөдлөхөөсөө өмнө дахин давтан бодож үз.
Охины орд (8/23-9/22): Од эрхсийн байрлал өөрчлөгдөхтэй холбоотой хүнд өдөр. Түнштэйгээ зөрчилдөх ар гэрийн асуудалд дарагдах зэрэг сөрөг хандлага ажиглагдана. Өнөөдөр та болон таны дотны хүний хоорондын харилцааг өөрчлөх мэдээ хүлээн авч мэдэх юм. Эсвэл таны одоогийн хувийн болон нийгмийн байдлыг үндсээр нь эргүүлж ч болзошгүй. Цагаа зөв ашиглан ажлаа хурдан хий. Таны анхаарал сул байгаагаас болж хамгийн чухал зүйлийг ч орхигдуулж мэднэ.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Сэтгэл сэргээх өдөр. Энэ бол арвич хямгач байж, мөнгөө зарцуулах зөв арга замыг эрэлхийлэх ёстой бас нэг өдөр. Их сургууль, коллеж эсвэл техникумыг дураараа сонгож элсэх өргөдлөө явуулж болно. Тэндэхийн албан хаагчидтай уулзах цаг авч өөрийн сурахыг хүсч буй сургуулийнхаа оюутнуудтай харилцаж эхэлж сургуулийн тухай мэдээлэл ав. Сайн хариу ирэх магадлалтай. Жинлүүрийнхэний зөн билэг сониуч зан бүтээлч сэтгэлгээ өндөр байгаа тул шинэ чадвар олж авах, өөрийн сонирхдог зүйлийнхээ сургалтанд очих, мэддэг зүйлээ бусдад сургахад таатай үе.
Хилэнцийн орд (10/23-11/21): Үр ашигтай өдөр. Маш олон санаа төлөвлөгөөнүүд таны толгойд эргэлдэнэ. Гэсэн ч та тэднийг хийх гэж бүү яар. Ямар нэгэн төсөл болон эрсдэлтэй ажыг эхлүүлхээсээ өмнө түүнийгээ шалгаж үзэх цаг гарга. Хэрэв та шарх сорви олохыг хүсэхгүй байгаа бол иогийн дасгал, бясалгал хий.
Нумын орд (11/22-12/21): Эрч хүчтэй өдөр. Ажил хайж буй нумын ордны хүмүүс ажил аяллыг хослуулсан онгоцны үйлчлэгч болох талаар бодож үзэж болох юм. Гадаадад сайн дураараа ажиллагсад мөн ажиллахын зэрэгцээ аялах боломж олгох зарим төсөлд хамрагдана. Та зөвхөн уран төсөөллөөрөө л хязгаарлагдмал ихииг мөрөөдөж биелүүлэхийг хичээ. Амжилт таны гарт байна.
Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 29/ | ||
Үзсэн: 2441 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.