Шууд Chart

Наваз Шарифыг авлигын хэргээр хариуцлагад татлаа

2017-10-24 14:48:53

Пакистан Улсын Ерөнхий сайд асан Наваз Шарифыг Панамын баримт бичигтэй холбоотой авлигын хэргээр хариуцлагад татсан байна. Өнгөрсөн пүрэв гарагт Пакистан Улсын авлигын эсрэг шүүх Шариф болон түүний охиныг Лондон хотод үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байж болзошгүй гэх үндэслэлээр хариуцлагад татаж, хорих ял оноож магадгүй болоод байгаа ажээ.

Энэ оны 7 дугаар сард 67 настай Шарифыг хөрөнгийн эх үүсвэрээ мэдүүлээгүй гэх үндэслэлээр Дээд шүүх шийдвэр гаргаж, ажлаас нь чөлөөлсөн юм. Түүнчлэн тус улсын авлигатай тэмцэх байгууллага болох Үндэсний хариуцлагын газар шүүхийн шийдвэрээр Шарифаас гадна түүний охин Маряныг нөхрийнх нь хамт хариуцлагад татсан байна. Ажлаас чөлөөлөгдсөн шалтгаан нь түүний охин, хоёр хүү нь Английн Виржиний арлуудад эзэмшдэг компаниудаараа дамжуулан Лондон хотод байр худалдан авсантай холбоотой ажээ.

Пакистаны Дээд шүүх Шарифтай холбоотой асуудлыг хэрэгсэхгүй болгохоос татгалзаж, тэдний хөрөнгийг шалгуулах тухай шийдвэр гаргаж байжээ. Мөн Дээд шүүхийн томилсон шүүгчдийн бүрэлдэхүүн тэдний хөрөнгийг шалгасан боловч орлоготой нь нийцээгүй учир Марян болон түүний ах нарыг Лондонд байр худалдан авсан оффшор компаниа нуун дарах зорилгоор хуурамч баримт бичиг бүрдүүлсэн байж болзошгүй гэж үзжээ.


Наваз Шарифыг авлигын хэргээр хариуцлагад татлаа  
Үзсэн: 1449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй