Шууд Chart

Сэтгүүлчдийн дунд “Хүний эрхийн боловсрол” уралдаан зарлагдлаа

2013-11-29 09:23:03

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн боловсролыг хөхүүлэн дэмжих, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх соёлыг төлөвшүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн дунд "Хүний эрхийн боловсрол” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлажээ.

 
Уралдаанд “Хүний эрхийн боловсрол” сэдвийн хүрээнд судалгаа, баримтад тулгуурлан хүний эрх, эрх чөлөөг хөхүүлэн дэмжих утга агуулсан нийтлэл, нэвтрүүлгээ явуулах бөгөөд хүний эрхийн үндсэн зарчим, хариуцлагатай сэтгүүлзүйн зарчим, нийтлэг үүрэг, ёс зүйд нийцсэн байх  шаардлагатай аж.
 
Бүтээлийг ирэх сарын 5-ны дотор хүлээн авна. Харин уралдаанд ирэх бүтээлийг энэ сарын 04-нөөс ирэх сарын 04-нийг хүртэлх хугацаанд телевиз, сонин, мэдээллийн цахим хуудаст нийтэлж, нэвтрүүлсэн байх ёстой аж.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Сэтгүүлчдийн дунд “Хүний эрхийн боловсрол” уралдаан зарлагдлаа  
Үзсэн: 1207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй