Бельги улсын нийслэл Брюссель хотноо Дэлхийн эмэгтэй парламентчдын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байна.
Тус уулзалтад манай улсаас төлөөлөн Ц.Оюунгэрэл сайд “Эмэгтэйчүүдийн манлайлал улс орны нийгмийг хэрхэн өөрчилж, сайжруулж чадах вэ?” сэдвээр хийгдсэн хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцсон юм.
Уулзалтаар "Бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахад амжилт гаргасан" орныг шалгаруулсан бөгөөд Зүүн Азийн бүсээс Монгол Улс шалгарч ССАЖ-ын сайд Ц. Оюунгэрэл тус шагналыг авчээ.
Зүүн Азийн бүсээс Монгол улс шалгарчээ | ||
Үзсэн: 1428 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.