![](/uploads/201311/news/thumb/cc9dc348c6b8e36a422154c6af51526e_x3.jpg)
Парис хотноо энэ сарын 26-27-нд болсон Олон улсын үзэсгэлэнгийн товчооны Ерөнхий Ассамблейн 154 дүгээр чуулганаар 2020 оны ЭКСПО олон улсын үзэсгэлэнг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо хийхээр шийдвэрлэжээ.
Тус үзэсгэлэнг зохион байгуулахаар АНЭУ-ын Дубай, Бразилийн Сан Пауло, ОХУ-ын Екатеринбург, Туркийн Измир хотууд нэрээ дэвшүүлж өрсөлджээ.
Гурван үе шаттай болсон санал хураалтын дүнд ийнхүү Дубай хот “ЭКСПО-2020” үзэсгэлэнг зохиох байгуулах эрхийг авсан байна.
“Експо-2020”үзэсгэлэнг Дубай хот зохион байгуулна | ||
Үзсэн: 1080 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.