Шууд Chart

17 шар хантаазтаныг Хонконг, Сингапурт аялуулна

2013-11-29 13:14:28

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 9 дүүргийн ТҮК-ийн ажилчдын дунд 2013 оны 5-р сараас 10-р сарын хооронд “Хоггүй гудамж-Хоггүй хороо” болзолт уралдааныг зарласан.

Уралдааны шилдгүүдийг Хонконг, Сингапур улсруу аялах эрхийн бичгээр шагнахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг дарга  ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан зам талбайн 9 үйлчлэгч, 5 жолооч, 3 ачигч гээд нийт 17 ажилтанд аялалын эрхийн бичгийг нь гардууллаа.
 
Эрхийн бичиг гардан авсан 17 ажилтан 12 сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд Хонконг, Сингапур улс руу түүвэрчилсэн аялал хийх бөгөөд аяллын явцад Хонконгийн ТҮК-ийн ажилчдын ажилтай танилцах юм. Энэ удаагийн аялалд нэг хүний зардалд 3,250,000 төгрөг зарцуулж байгаагаас гадна дүүргүүдийн ЗДТГ-аас аяллаар явж буй ажилтнууддаа урамшууллын мөнгө өгөхөөр төлөвлөжээ.
 
Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд өнөөдрийн байдлаар 454 үйлчлэгч, хог цуглуулалт, тээвэрлэлтэд 288 жолооч, 416 ачигч ажиллаж байна. Тэдний хуучин авч байсан 300-400 мянган төгрөгийн дундаж цалинг нэмж 450-650 төгрөг болгоод байгаа бол  ажлын бүтээмжээсээ шалтгаалан зарим ажилтнууд 1 сая 200 хүртэлх цалин авч байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

17 шар хантаазтаныг Хонконг, Сингапурт аялуулна  
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй