Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 7 чиглэлд хуваагдан 21 аймагт ажиллана. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс эхлэн 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд орон нутагт ажиллахдаа аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлох юм.
Түүнчлэн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, үйл ажиллагаа, баримт, материал, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, албан тушаалын томилгоо, төрийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тухайн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо, тэдгээрийн агуулга, шийдвэрлэлт, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал, Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичиг, мөрдөн байцаагчийн мэдэгдэл, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж судлан, санал дүгнэлт боловсруулна.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.