Бельги Улс 2017 оны 9 дүгээр сарын 11-нээс эхлэн тодорхой тооны том компаниудыг санхүүгийн бус мэдээллээ албан ёсоор мэдүүлж байх шинэ хууль хэрэгжүүлж эхэлсэн байна. Санхүүгийн бус мэдээлэлд компани нийгмийн, байгаль орчны болон ажилтнуудын тухай асуудал, хүний эрхийг хамгаалах, хээл хахуулийн эсрэг хэрэгжүүлж байгаа бодлого болон олон талт байдлыг хангаж байгаа эсэх талаарх мэдээллийг багтаах аж. Хэрэв компаниуд дээрх бодлогуудын аль нэгийг нь хэрэгжүүлэхгүй байгаа бол шалтгаанаа тайлбарлах үүрэг хүлээнэ.
Хүний эрх, авлига, хээл хахуулийн эсрэг ажиллагааны хувьд авлига, хээл хахуулийн эсрэг хэрэгжүүлж буй дүрэм, журмууд болон хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээлэл байх ёстой ажээ.
Шинэ хуулиар нийт хөрөнгө нь 17 сая еврогоос их болон 500-аас дээш тооны ажилтантай компаниуд дээрх мэдээллүүдийг гаргаж өгөх үүрэг хүлээж байна.
"Биелүүл, эсвэл тайлбарла" | ||
Үзсэн: 1102 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.