Австрийн Венад төвтэй Олон улсын Авлигын эсрэг академи 2015 онд Аргентин, 2016 онд Уганда улсад Бүс нутгийн зуны сургалтыг амжилттай зохион байгуулж байсан бол энэ удаа 12 дугаар сарын 9-14-ний өдрүүдэд Кувейтийн Авлигатай тэмцэх газартай хамтран 3 дахь удаагийн сургалтыг тус улсад зохион байгуулах гэж байна.
Ингэснээр тус бүс нутгийн авлигатай тэмцэх салбарт ажилладаг мэргэжилтнүүд 6 өдрийн турш мэдлэг мэдээллээ дээшлүүлэх боломжтой болж байгаа юм. Сургалтад төр, хувийн хэвшил, олон улсын болон төрийн бус байгууллагууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг хүмүүсийг хамруулах ажээ.
Кувейтэд бүс нутгийн сургалт зохион байгуулагдана | ||
Үзсэн: 1130 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.