2017 оны 10 дугаар сарын 28, 29-ний амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 681 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 446 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 30 хүн гэмтэж бэртсэний 7 нь бага насны хүүхэд байсан байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллалаа.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 21 осол, мөргөлдөх хэлбэрээр 17 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн байна.
Орон нутгийн замуудад ноцтой зам тээврийн осол 5 бүртгэгдэж үүний улмаас 8 хүний амь нас хохирч, 4 хүн гэмтсэн байна. Иймд жолооч та орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгслээс жолоодохоос татгалзаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Тухайлбал:
1. СХД-ийн нутаг 21-р хороолол дундах замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь 13 настай Н-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.
Орон нутагт:
1. 2017.10.29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогт-овоо сумаас хойш 20 км-т асфальтан замд Шанд гэх газар T.Landcruiser-80 маркийн автомашин онхолдож, жолооч 39 настай Г, зорчигч Г нарын 2 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн хэргийг,
2. Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг Эрчим хүчний ТӨХК-ны урд асфальтан замд амины T.Crown маркийн автомашин дулааны хоолойн шугам мөргөж, жолооч зорчигч нарын 3 хүний амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Амралтын өдрүүдэд 681 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгалаа | ||
Үзсэн: 1144 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.