Шууд Chart

Бяцхан зорчигчдоо зам тээврийн ослоос хамгаалцгаая

2017-11-01 10:50:43

2017 оны 10 дугаар сарын 31-ний мягмар гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 347 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 235 дуудлага бүртгэгдсэн байна. Осол хэргийн улмаас 8 хүн гэмтэж бэртсэний 2 нь бага насны хүүхэд байлаа.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллав.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 осол, мөргөлдөх хэлбэрээр 10 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан 1 тохиолдол бүртгэгдсэнийг шуурхай эрэн сурвалжилж ажиллаж байна.

Тухайлбал:

1. ЧД-ийн нутаг Телевизийн зам 70-н давхарын замд амины T.Mark-2 маркийн автомашин нь явган зорчигч 10 настай А-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч А нь зам хөндлөн гарахдаа гарц гарамгүй газраар зорчиж байсан байна.

Бага насны хүүхдүүд явж байгаа автомашины зай болон хурдыг баримжаалах чадвар муутай байдгийн дээр гэрлэн болон дуут дохионы утгыг тэр болгон ойлгодоггүй сэтгэл зүйн онцлогтой байдаг. Явж байгаа тээврийн хэрэгслийг тэр дороо л шууд зогсчих мэтээр хүүхдүүд ойлгодог.

Иймд эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч та хүүхэддээ замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцуулах хүмүүжлийг бий болгож, замын хөдөлгөөний наад захын мэдлэг, дадал олгож замын хөдөлгөөнд соёлтой оролцогч ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.


Бяцхан зорчигчдоо зам тээврийн ослоос хамгаалцгаая   
Үзсэн: 1151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй