![](/uploads/201711/news/thumb/530516e26ba1ab18fc9cf7f26c9d700e_x3.jpg)
Эквадор Улсын Дэд ерөнхийлөгч Хорхе Глас албан тушаалаасаа чөлөөлөгдсөн талаар тус улсын El Comercio сонинд бичсэн байна. Уг сонинд бичсэнээр, Эквадор Улсын Хяналтын төв байгууллагын дарга Павло Сели ийм шийдвэр гаргаж, тэр тухайгаа бичгээр Хөдөлмөрийн яаманд мэдэгджээ.
Эквадорын шүүгч Мигель Хурадо энэ оны 10 дугаар сарын 2-ны өдөр прокурорын саналыг дэмжиж, авлигын хэрэгт холбогдсон Гласыг баривчлах зөвшөөрөл олгосон байна.
Мөрдөгч нарын үзэж байгаагаар Глас нь хууль бусаар хөрөнгөжих үйл ажиллагаа явуулдаг гэмт бүлэглэлд оролцсон ажээ. Харин түүнийг баривчлах зөвшөөрөл олгогдохоос хэдхэн цагийн өмнө прокурор түүний эсрэг авлигын 3 хэрэг үүсгэжээ. Гласыг 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Гуяакиль хот дахь байрандаа байхад нь баривчилж, шоронд хорьжээ.
Эквадорын Дэд ерөнхийлөгч албан тушаалаасаа чөлөөлөгдлөө | ||
Үзсэн: 1075 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.