Шууд Chart

100 оноо хүрвэл жолоодох эрх нь хасагдана

2013-11-29 16:35:15

Замын цагдаа нар ирэх даваа гарагаас эхлэн зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохоо болино. Тэд ажил үүргээ гүйцэтгэх үедээ тусгай зориулалтын уншигч, хэвлэгчийг ашиглан, зөрчил гаргасан жолоочид газар дээр нь торгуулийн хуудас хэвлэж өгнө.

Халаасанд багтах хэмжээтэй уншигч төхөөрөмжид жолоочийн иргэний үнэмлэх, хурууны хээ, жолооны үнэмлэхийн аль нэгийг уншуулан хувийн бүртгэлд нь нэвтэрнэ. Ингэснээр тухайн жолоочийн зөрчлийн түүхийг харах боломжтойгоос гадна татвар, даатгалын төлөлт, үзлэг оношилгоо, хяналтын камеруудаар илрүүлсэн зөрчлийг нь хүртэл харж болно. Тасалбар хэвлэгч төхөөрөмжөөр зөрчлийн торгуулийг хэвлэж өгөх ба 14 хоногийн хугацаанд төлөх учиртай.
 
Торгуулийн мөнгийг аль ч банкинд тушааж болно, харин хугацаа хэтрүүлбэл торгуулийн хэмжээ нэмэгдэх, жолоо барих эрх нь хасагдах хүртэл хариуцлага тооцох шинэ журам гаргаж байна. Үүнээс гадна зөрчил гаргах бүрт жолоочоос оноо хасах ба анхлан олгосон 100 оноо дуусвал жолоодох эрх нь хасагдаж, давтан сургалтад суун шалгалт өгч байж эрхээ сэргээлгэнэ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

100 оноо хүрвэл жолоодох эрх нь хасагдана  
Үзсэн: 1694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй