Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэс болон Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс хамтран өнөөдөр 09-14 цагийн хооронд нээлттэй хаалганы өдөрлөгийг Хан-Уул дүүргийн "Соёлын ордон"-д зохион байгуулж байна.
Өдөрлөгөөр тус байгууллагуудаас хийж хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээг танилцуулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, иргэдээс гомдол, санал хүлээн авахаас гадна ЦЕГ-ын харъяа Бүртгэл хяналтын төвтэй хамтран тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргээх шалгалтыг авч байна.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалтыг авч байна | ||
Үзсэн: 1505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.