Дархан-Сэлэнгэ чиглэлийн авто зам дээр цас орсны улмаас өдөртөө зам давааны гадаргуу дахь цас хайлж, шөнөдөө мөстөх, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул аймгийн төвөөс Дархан-Уул аймгийн чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт "Санамж", "Зөвлөмж"-ийг хүргэн, зуны дугуйтай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглон ажиллаж байна.
Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл, үзэгдэх орчныг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 1090 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.