Шууд Chart

М.Уранцэцэг алтан медалийн төлөө барилдана

2013-11-29 17:02:20

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн Их дуулгын тэмцээн өнөөдөр эхэлсэн. Гурван өдрийн турш үргэлжлэх уг тэмцээний  медалийн төлөөх барилдаанууд үргэлжлэн явагдаж байгаа аж.

Уг тэмцээнд манай улсаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин М.Бундмаа, С.Ням-Очир, дэлхийн аварга М.Уранцэцэг, самбо бөхийн дэлхийн хошой аварга Д.Сумъяа, жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарын тэргүүтэй 30-аад хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм.
 
Өнөөдөр  60 кг-ын жингийн зооны аваргын төлөөх болон торгуулийн тойргийн барилдаан болж өндөрлөсөн бөгөөд зооны аваргын төлөө Д.Амартүвшин Солонгосын бөх Ким Жин Вонтой хүч үзсэн ч хоёр торгуулиар ялагдаж, дэлхийн аварга Такатогоос даагаа нэхэх боломжоо алдснаар хүрэл медалийн төлөө Японы бөх Шишими Торутай хүч үзэхээр болсон байна.
 
Харин торгуулийн тойргийн барилдаан хийсэн Г.Болдбаатар Японы бөх Кидо Шинжид ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол 48 кг-ын жинд хүч үзсэн дэлхийн аварга М.Уранцэцэг зооны аваргын төлөө Японы бөх Тода Мириг ялсанаар алтан медалийн төлөө барилдах боломжтой боллоо. Манай бөхтэй финалд өөр нэг Япон болох Кондо Амитй оноолт таарсан аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

М.Уранцэцэг алтан медалийн төлөө барилдана   
Үзсэн: 1356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй