Шууд Chart

Цахим шуудангийн мэдээ баримтуудыг цуглуулах ажиллагааг Цагаан ордоны зөвшөөрлөөр гүйцэтгэжээ

2013-06-29 14:54:33

ТТГ хэдэн жилийн турш дэлхий даяар мэдээлэл цуглуулан авч, цахим албадыг мөрдөж байсан тухай мэдээллийг тус байгууллагад ажиллаж байсан ажилтан  Эдвард Сноуден  олон нийтэд илчлээд удаагүй байгаа билээ. Тус байгууллагаас хэрэгжүүлж байсан энэхүү хөтөлбөрийг АНУ-ын ерөнхийлөгчийн тамгын гараас зөвшөөрч байсан хэмээн  чухал баримтуудыг  үндэслэн Их Британийн «Гардиан» сонин нийтэлжээ.

«ТТГ нь хүмүүсийн  цахим шуудангаас мэдээллийг олноор нь авч, АНУ-ын уугуул болоод тус улсад суугаа гадаадын иргэдийн тухай мэдээ баримтуудад дүн шинжилгээ хийж байсан байна» гэж сонины газрын нийтлэд дурьдсан байна.

 ТТГ хилийн чанадад  ч мөн ижил мөрдөх ажиллагаа явуулж байв. Иргэдийн цахим шууданд ирсэн захидлын агуулгыг уншихийг хязгаарлаж байсан гэж тэд өгүүлж байгаа болов ч баримт өөрийг өгүүлж байна. ТТГ ийм аргаар цуглуулсан мэдээлэл баримтуудыг тусгай архивд хадгалж байгаа аж. Ийм хөтөлбөр байсныг Вашингтон дахь эрх баригчид батлаад, «Цахим шуудангийн мэдээ баримтуудыг цуглуулах ажиллагаа 2011 онд дуусч, тэр үеэс хойш түүнийг сэргээгээгүй. Учир нь нөөц дутагдсан» гэж АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч Шон Тернер тухайн үед мэдэгджээ.

Нийтэлсэн: М.Тодбэх

Цахим шуудангийн мэдээ баримтуудыг цуглуулах ажиллагааг Цагаан ордоны зөвшөөрлөөр гүйцэтгэжээ  
Үзсэн: 1872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй