Авлигын хэрэгт холбогдон шалгагдаж буй Наваз Шарифыг баривчлах шийдвэрийг Пакистаны шүүх өнгөрсөн пүрэв гарагт гаргасан байна. Өмгөөлөгчийн мэдээлснээр, авлигатай холбоотой байж болзошгүй гэж үзсэн хоёр хэрэгт Шарифыг баривчлах шийдвэрийг шүүх гаргасан гэжээ. Хэдэн долоо хоногийн өмнө Шариф болон түүний охин, хүргэний өгсөн өмч хөрөнгө итгэмжлүүлэх тухай баримт бичгүүд хуурамч болохыг шүүх тогтоосон боловч тэд гэм буруугаа хүлээгээгүй байна.
Түүний хүүхдүүд Английн Виржин арлуудад эзэмшдэг оффшор компаниараа дамжуулан Лондон хотод үл хөдлөх хөрөнгө худалдан авсан тухай мэдээлэл Панамын баримт бичигт гарч байсан юм. Үүнээс болж шүүх түүнийг “албан тушаалын шаардлагыг хангахгүй” гэх үндэслэлээр чөлөөлсөн билээ.
Авлигын хэрэгт холбогдсон Ерөнхий сайд асныг баривчлахаар шийдвэрлэжээ | ||
Үзсэн: 1484 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.