
Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 05. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 16. Адъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, найман цагаан мэнгэтэй, улаан бич өдөр.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага:Сансар
Суудал: Гал
Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Идэвхгүй амралтын өдөр. Усаар дамжин хүчтэй энерги ирэх тул усанд ор. Усан сан ба халуун ууранд ор. Бүх л чухал ажлаас татгалз. Эмчилгээ хийлгэж эхлэхэд таагүй. Сайн унтаж, хэт ачаалалд орохгүй байх хэрэгтэй. Аяллаар явахад тохиромжгүй.
ҮХЭР (4/20-5/20)
Сэтгэл догдолсон байдлаар шинэ өөрчлөлт гарахыг хүлээ. Хуучны сайн андтайгаа учирна. Эсрэг хүйснийхэн танд сайнаар нөлөөлнө. Та нөлөө бүхий хүчирхэг ивээн тэтгэгчтэй ч болж магадгүй. Ирэх жил та түүний тусламж дэмжлэгтэйгээр амжилтанд хүрнэ.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Олон ихрүүд төрөл бүрийн аяллаар явах өдөр. Зарим нэг нь гайхалтай үзэгдэл, тохиолдлуудтай тулгарна. Энэ үед зүүд зөн билэгтэй байна. Гэртээ байхдаа ил галын дэргэд сайхан үдшийг өнгөрүүлнэ. Зочид танд сайхан бэлэг барих болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Ганцаардмал байдалд орохоос болгоомжил. Од эрхэс таныг ажлын ачааллаа зохицуулж сайн амарч хооллож байх нь чухал гэдгийг сануулж байна. Таныг чин сэтгэлийн нухацтай харьцаа бус хөнгөмсөг явдал илүү татах бололтой. Олон асуудал дээр хүчтэй сөргөлдөөн үл ойлголцох байдалтай тулгарах болно.
АРСЛАН (7/23-8/22)
Сэтгэл хөдлөлөө нуу. Таны ажил хувийн амьдралд тань саад болж байна. Амарч тайвшир. Энэ үед та ханийнхаа сэтгэл санаанаас хамааралтай байна. Спортын тэмцээнд ялагдал хүлээж болзошгүй. Ханьтайгаа харьцах харилцаа сул байгаагаа мэдэрвэл тэр байдлаас тайван гарахыг хичээ.
ОХИН (8/23-9/22)
Орон гэрээ тохижуулах, эсвэл олон тооны бэлгийг ойрын хамаатнуудаасаа хүлээн авах магадлалтай. Бэлгүүдийг танд найз нөхрөөс тань үнэнч сэтгэл, нөхөрлөлийн бэлэг болгон өгч байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнгөрснөө эргэж харах өдөр. Амьдралын эрч хүч нэмэгдэнэ. Алдаагаа дахин давтахгүйг хичээж таагүй бүх зүйлийг ардаа орхи. Бүх зүйл амархан гарт ороход хялбар биш байж магадгүй. Одоогоор мөнгөний асуудалтай тулгарахгүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өөр газар оронд нүүн шилжих эсвэл байраа солих санаа төрж магадгүй. Энэ нь таны бие тавгүйтэх, урам зориг нэгэнт үгүй болсонтой холбоотой байж болох магадлалтай. Таны дотно хүмүүсийн байдал ч таагүй байгаа тул асуудлыг та л шийдэх болно.
НУМ (11/22-12/21)
Залуу нумууд адал явдалтай учирч хайрын болзоонд зогсоно. Зарим нэгийнх нь нэр хүнд олны дунд өснө. Энэ үйл явдлыг хэт сүр болгож хэрэггүй. Бүү яар. Санаандгүй таарсан хүнтэй хамаагүй холбогдож болохгүй. Биеийн дархлаа муудаж болзошгүй. Та өнөөдөр бүрэн эрхтэйгээр амарч, гэрийн ажлаа тайван хий.
МАТАР (12/22-1/19)
Энэ ордныхон бараг бүхий л зүйлийг амжуулж чадна. Өнөөдөр хайртай хосууд гэрлэхээр шийдэж магадгүй. Сэтгэлд нийцтэй саналуудад анхааралтай ханд. Хэдийгээр сонсголонтой сайхан боловч танд сайн үр дагавар авч ирэхгүй гэж од эрхэс зөвлөж байна.
ХУМХ (1/20-2/18)
Хайр, дэврүүн сэтгэл баяр баясгалангийн өдөр. Хайрттайгаа эелдэг зөөлөн ч бага зэрэг хөндий хүйтэн харьцаатай байна. Оюун санааны харилцан ойлголцлоо дээд зэргийн түвшинд аваачихыг хичээ.
ЗАГАС (2/19-3/20)
Амьсгалын зам ба амны хөндийн халдварт өвчин тусч болзошгүй. Хоолойны өвчин зүрхэнд чинь муу нөлөөлж магадгүй. Хэрэв хоолой өвдвөл халуун жин тавих, орондоо дулаан хэвтэх хэрэгтэй. Ийм үед хөх, ягаан өнгөтэй орчин таныг тайвшруулна. Харин улаан өнгө таныг тайван бус байлгаж сэтгэлийг тань хямраахыг анхаар.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй | ||
Үзсэн: 3120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.