Шууд Chart

Шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутгийг зорихгүй байхыг зөвлөж байна

2017-11-06 10:34:51

Улаанбаатар, Төв, Булган, Хэнтий, Дундговь зэрэг нутгийн ихэнх хэсгээр цас ихээр орж замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Мөн зарим даваа гүвээ /тухайлбал: Зоон даваа, Бяцхан хөтөл, Түлүүгийн даваа, Солонготын даваа, 52-ын даваа зэрэг/-ээр тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, аюултай нөхцөл байдал үүссэн байна.

Замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааг арилгах, иргэдийг аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн АЗЗА ТӨХК-үүд ажиллаж байна гэж орон нутгаас мэдээлж байна.

Иймд цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.










Шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутгийг зорихгүй байхыг зөвлөж байна  
Үзсэн: 1205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй