Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 01/

2013-12-01 08:32:20

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 01. Ням гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн эхэн харагчин Гахай сарын шинийн 28. Гурван хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Адъяа гараг.  Өдрийн барилдлага Арвидах.  Шүтэн барилдлага Хурьцахуй.  Наран 08.36-д мандаж, 17.15-д жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Эрүүл мэндэд аюул тулгарах өдөр. Аваар осолд өртөх зүрхний шигдээс тусах, гэмтэж бэртэх магадлалтай. Ажилдаа томоохон өөрчлөлт хийх гэж хэт улайран зүтгэх хэрэггүй. Тэртэй тэргүй олигтой үр дүн гарах нь юу л бол. Үүний оронд хуучин төлөвлөгөөн дээрээ ажиллаж эртний түншүүдээ түшиглэсэн нь дээр. Шинэ түнштэйгээ хэл амаа ололцож чадахгүй ч найз нөхөд төрөл садан тань таны ажилд тус болохуйц үнэтэй зөвлөгөө өгч мэдэх юм. 


Хумхын орд (1/20-2/18):  Идэвхтэй, бүтээлч өдөр. Өнөөдөр хумхынханы амьдралд ямар нэгэн чухал үйл явдал тохиож болзошгүй. Амралт, ажил аль алинд нь таатай өдөр байна. Хэрэв таны хийж буй алхам, хэлж буй үг цагаа олсон байвал таны амьдралд бага саад тохиож таагүй явдлууд таныг тойрч гарах ба эцсийн эцэст хүссэн болгоноо авч чадна.

 

Загасны орд (2/19-3/20): Сайн өдөр. Ихэнх загаснууд сайн гүйцэтгэсэн ажлаасаа шалтгаалан нэр хүнд нь өснө. Хэрэв танд өөрийн талархал хүндэтгэлийг илэрхийлэхэд зориулах хангалттай мөнгө байхгүй бол бахдал бишрэлийг илэрхийл. Найз нөхөд гэр бүл тань таны амжилтаар бахархах болно. Эерэг нөлөөгөөр өөрийгөө хүрээлүүлэх нь таныг амжилтаараа бахархах сэтгэл төрүүлэх болно. Оюутан залуус оюун ухаанаа сэргээхийн тулд хичээлээсээ бага зэргийн завсарлага ав. Эрүүл мэндээ сайжруулахын тулд цэвэр агаарт алхан дасгал хөдөлгөөн хий.

Хонины орд (3/21-4/19):  Тайван амгалан өдөр. Өөрийнхөө мэдрэмжинд итгэ. Таны эргэн тойронд буй хүмүүс зарим зүйлд хэтэрхий өөдрөг мэт санагдах бөгөөд тэдэнтэй нэг их ойр байх хэрэггүй. Гадаад руу аялахыг маш их хүсэх бөгөөд ажлаа хийж байх үедээ ч аяллын тухай бодсоор байх болно. Хэдийгээр танд бодох зүйл маш их байгаа ч таны эргэн тойронд буй инээд хөөр, баяр баяслаас хол байх хэрэггүй. Өөртөө зориулж эмчилгээ хийлгэ. Дэлгүүрээс хэт их зүйл худалдан авч мөнгөө үрэхээс сэргийл. 


Үхрийн орд (4/20-5/20): Хүнд өдөр. Үхрийн ордныхоны өөрийгөө хуурах байдал болон бодлогогүй хийсэн алхам нь энэ өдөр холбоо тогтоох нийгэмд идэвхтэй хандахад таагүй болно. Хөнгөмсөг байдал нь үхрийнхэний нэр хүндийг унагаахад хүргэнэ. Бодлогогүй хийх алхам болон үгнээс зайлсхий. Энэ өдрийг ганцаараа өнгөрөөх хэрэгтэй. Дуртай зүйлээ хий. Гэр бүлийн харьцаатай холбоотой чухал алхам хийж болохгүй. Зөн билэгтээ итгэ.

 

Ихрийн орд (5/21-6/21): Амрах өдөр. Асуудлын цар хүрээнээс үл хамааран сайн найз тань тусламж үзүүлэхээр ирнэ. Таны урлагт хайртай байдал таныг нэр нөлөөтэй хүмүүст талархдаг болгосон байх. Боломжтой ажилтай болсондоо өөртөө баярлах болно. Одоо танд ойр дотны найзууд байна. Хэрвээ тэдний хэн нэг нь өвчний асуудалд орвол тайвшрахад нь бага ч гэсэн нэмэр болоорой. Өнөө шөнө том цугларалт болж магадгүй. Тийм учир гарах хэрэгтэй. Хэрвээ та эрт явбал, таныг хэн ч мэдэхгүй. Магадгүй таны сэтгэлийг хөдөлгөсөн анхны болзоо тань насан туршид тань хадгалагдах болно.

Мэлхийн орд (6/22-7/22): Сэтгэл уярсан өдөр. Өнөөдөр таны бодолд таны өөрийн тань мөрөөдөл ба хуучин дурсамжууд эргэн ирнэ. Танд тусалж магадгүй гэвч гэмших сэтгэл төрнө. Эргэцүүлэл ба мөргөл нь танд тусламж үзүүлэх болно. Найзууд хамаатан садан мартагдсан дурсамжууд эргэн бодогдох нь баяртай бас гунигтай сэтгэгдэлийг авчирна. Хэрвээ та хуучин холбоосоо бэртээхийг хүсэхгүй байгаа бол зүгээр л ганцаараа байж хүссэнээ хий. Таны оюун бодрл сайн чөлөөтэй байгаа цагт дэлхийн шоу бизнес танд бага зэрэг ид шидийг бүтээж өгөх болно.


Арслангийн орд (7/23-8/22):  Хянуур байх өдөр. Түр амсхийхгүй бол таны хүнд хүчир хөдөлмөрөөр олсон мөнгө салхинд хийсч болзошгүй. Хэдийгээр та бусадтай харилцах гайхалтай чадвартай ч үүнийгээ хэтрүүлэх хэрэггүй. Хэрэв та олон нийтийн өмнө яриа хэлэлцээр хийх, худалдаа наймаа эрхлэх эсвэл оюутнуудад лекц тавьдаг бол таны хувцас, бэлтгэсэн зүйлс зохих ёсондоо байгаа эсэхийг шалгаарай. Хэн нэгэн таны гаргасан шийдвэрийг эсэргүүцэхэд танд эвгүй санагдах боловч тэвчээртэй байгаарай.

Охины орд (8/23-9/22): Өнөөдөр тайван хөдөлмөрийн өдөр байх болно. Өдрийн хоёрдугаар хагаст хүүхдүүдтэй харьцахад хүндрэлтэй байж магадгүй. Эрүүл мэнд нь таны сэтгэлийг зовоох ёсгүй. Цаашдын ажлын төлөвлөгөөг зохио. Амралтаа төлөвлө. Зайлшгүй шаардлагатай жижиг сажиг юмаа худалдан ав. Үнэтэй чамин зүйл авахаас зайлсхий. Таны өмнө санхүүгийн бэрхшээл байна. Тэвчээртэй байж хүүхдүүддээ анхаар. Ногоо цагаа сайн ид. Ундаа уу. Архи дарс бүү хэрэглэ.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Урам хайрласан өдөр. Одоо жинлүүрийнхэний хувьд ямар сүсэг бишрэлтэйгээ шийдэж, итгэл найдвартаа итгэн явах цаг болсон. Зарим нэг тань шашны гэгээрсэн замыг дагах бол өөр бусад нь үнэн алдартны шашныг дэмжих болно. Одоо өөрийн амьдралаа өөрчлөн эхлүүлэхэд маш амархан байна. Зорилго эрмэлзлэл тань таны бодол санааг илтгэнэ. Замбараагүй, эмх цэгцгүй байдлаа үгүй хийснээр шинэ хандлага гарч ирнэ. Сэтгэлээр унагаж байдаг хэрэггүй зүйлээс салах талаар өөрийгөө зоригжуулах хэрэгтэй

Хилэнцийн орд (10/23-11/21):  Төвлөрсөн өдөр. Асуудлынхаа учрыг олох хамгийн сайн арга бол хүмүүст туслах. Хэрэв танд чөлөөт цаг гарвал хамтын нийгэмлэгт сайн дураар оролцоорой. Ингэснээр өөрийнхөө авъяас чадварыг нэмэгдүүлж, танилын хүрээгээ тэлэх болно. Эрүүл мэндээ сайжруулахын тулд хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийгээрэй. Алхах, гүйх, дугуй унах зэрэг нь эрүүл мэндээ сайжруулах шилдэг аргууд болно.

Нумын орд (11/22-12/21): Мэдрэмтгий өдөр. Найз нөхөд гэр бүлийн тухай бодол үдээс өмнө таны бодлыг эзэмдэнэ. Хэн нэгэнд санаа зовж байгаа бол тэдэн лүү утастаж санаа тавьж буйгаа харуул. Хангалттай сайн амарч ав. Хотоос гарч зугаалан байгаль орчинтойгоо танилц. Хүүхдээ цанын баазад авч очих нь сэтгэл санаа сэргэж, цагийг сайхан өнгөрөөнө. Сүсэг бишрэл болон сэтгэл хоногшсон дурсамжтайгаа чухал мөчүүдийг санахад байгалийг ашигла.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 01/  
Үзсэн: 1573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй