Шууд Chart

Хачирхалтай хулгайн хэргүүдээс...

2013-12-01 09:47:18

Аль ч улс оронд тэмцээд тэмцээд үр дүн багатай байгаа зүйл бол хулгайн гэмт хэрэг ажээ. Хөгжингүй, ардчилал хөгжсөн, хууль эрх зүйн тогтолцоо чанга гэж бидний ойлгодог АНУ-д  ч 15 секунд тутам хулгайн хэрэг гарч, түүнээс үүдэн  дунджаар 2000 орчим ам. долларын хохирол учирч байдаг аж.  Энэ хэвийн үзэгдэл мэт санагдаж ч болох. Тэгвэл тэрхүү  хулгайн гарт зарим нэг хачирхалтай сонин эд зүйлс ч өртөж байсан нь цахим хуудсуудаар нэг хэсэгтээ шуугиан тарьж байжээ. Тэдгээрээс та бүхэндээ цөөн хэдийг сонирхуулъя.

181 кг жинтэй зааны хүрэл хөшөө

2012 онд нэгэн айлын эрхэм шүтээн болсон зааны хүрэл хөшөөг нь хулгайлчихжээ. “Бон Бон Бабар” гэж нэрлэгдэх энэхүү хөшөө нь 181 кг жинтэй бөгөөд олж өгсөн хүнд $500 ам.долларын шан амлажээ.

Толбот аварга загас

Дэлхийд маш ховор бор толбот аварга загаснууд хулгайлагдсан хэрэг гарч байжээ. Тэдгээр загаснуудыг Индонезаас барьсан байсан бөгөөд  4000 орчим ам.долларын үнэтэй ажээ.

Хулгайлагдсан далайн эргийн элс

Ямайкийн “Корал Спринс” далайн эргээс хэдэн зуун тонноор хэмжигдэх элс алга болжээ. 2008.07 сард гарсан хачирхалтай хэргийг илрүүлэхээр Ямайкийн цагдаагийнхан багагүй хугацаанд эрэл хайгуул хийсэн байна. Бараг 500 ачааны машин гаруй элс хулгайлж зугтсан хэргийн эздийг 3 сар эрэн сурвалжилж мөрдлөг явуулсан ч илрүүлж чадаагүй байна.

Хэдхэн бэлгэвчтэй  түгээгч машин

Кэйт Брэдфорд гэгч 1990-ээд оны үед нэгэн шөнийн цэнгээний 00 өрөөнд байсан бэлгэвч түгээх машиныг хулгайлжээ. Энэ нь дотроо 50 орчим ширхэг бэлгэвч бүхий 300 орчим   ам.долларын үнэтэй төхөөрөмж байжээ. Түүнийг харсан гэрч олон байсны үр дүнд цагдаа нар түүнийг олж баривучилжээ.  Тэрээр хйисэн этгээд хэргийнхээ төлөө 4 жил шоронд хоригдох ял эдлэх эсвэл $2000 ам.долларын торгууль төлөх хоёр сонголттой л үлджээ.

Киноны баатрын дүртэй чихмэл тоглоом


Хүүхдүүдэд нэгэнтээ танил болсон кино бол 1982 онд дэлгэцнээ гарч байсан нэрт найруулагч Стивен Спилбергийн “E.T. the Extra - Terrestrial” билээ. Тус киноны гол дүр бол дэлхий дээр гээгдсэн нэгэн  харийн амьтан юм. Энэ амьтны дуураймал чихмэлийг Маргарет Велсийн гэрээс хулгайлсан хэрэг гарч байсан гэх бөгөөд чихмэлийг охин нь хийж өгч байжээ.

Траншейний таг

Хэдхэн жилийн өмнө манай улсад ч энэхүү хэрэг ихээр гардаг байлаа. Хайлшаар хийсэн траншейний таг хулгайлан, түүхий эд авах газарт тушаан мөнгө болгодог хүмүүс цөөнгй байсан. Гэтэл ийм хэрэг хэрэг 1990-ээд онд дэлхийн бусад улс орнуудад ч  маш их гардаг байжээ. Траншейний тагийг хамгийн олноор хулгайлж байсан тохиолдол нь 136 кг жинтэй 300 ширхэг тагны хулгай аж. Мөн 1994 онд өвлийн Олимпийн лого бүхий тагийг хүртэл хулгайлж байжээ. Төмөр эдлэл хийдэг уран дархчууд эдгээр тагийг нэг бүрийг нь 5-6 ам доллараар зарж борлуулдаг байсан гэнэ.
 

Нийтэлсэн: Web admin

Хачирхалтай хулгайн хэргүүдээс...  
Үзсэн: 2227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй