Английн "Премьер лиг"-ийн “Уест Хэм”клуб 49 настай Хорват мэргэжилтэн Славен Биличийг ахлах дасгалжуулагчийн ажлаас нь халсанаа өнөөдөр албан ёсоор олон нийтэд мэдэгджээ. түүний хувьд 2015 оны зун Лондон хотын “Уест Хэм” клубт ирж, 2 жил хагасын гэрээнд гарын үсэг зурж байсан. Славен Билич эхний улирлаа сайн багаа сайн амжилттай удирдаж, 7-р байрт шалгарсан ч энэ оны эхээр Франц хагас хамгаалагч Димитри Пайе багаасаа явснаас хойш "Уэйст Хэм"-ийн тоглолт бүх талаараа ахисангүй гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Английн "Премьер лиг"-ийн 11 тойргийн тоглолтын хүрээнд "Уэст Хэм" Юрген Клоппын Ливерпүүлд 4:1-ийн харьцаатай хожигдсоноор энэ багийн удирдлагууд Биличийг ажлаас нь халах шийдвэрээ ямар нэгэн эргэлзээгүй гаргажээ. Одоогоор "Уэст хэм" лигийн 11 тоглолтын дараах байдлаар 9 оноотой хүснэгтийн 18-р байрт буюу хасагдах бүсд бичигдэж байна. Тэд улирал эхэлсэнэээс хойш 2 хожиж, 3 тэнцэж, 6 хожигдоод байгаа юм.
Славен Билич халагдлаа | ||
Үзсэн: 1555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.