Шууд Chart

Ихэнх нутгаар цас орно

2013-12-02 09:32:12

Нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр бага зэргийн цас орно. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн зүгийн нутгаар, 6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 5-нд говь талын нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 16-21 хэм, Ерөө, Туул, Тэрэлж, Халхголын саваар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ихэнх нутгаар цас орно   
Үзсэн: 1436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй