Шууд Chart

Авлигаас урьдчилан сэргийлэх шинэ санаачилга гаргажээ

2017-11-11 10:58:14

Малайз Улсын Авлигатай тэмцэх хороо төрийн яамд дахь авлигын эрсдлийг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогддог байдлаар нь эрэмбэлэх болсноо зарлалаа.

Тус хорооны дарга Дзулкифли Ахмад “Шинжээчид яамдын жагсаалтыг аль хэдийн гаргаж дуусгаад баталгаажуулсан бөгөөд ирэх сард олон нийтэд танилцуулна” хэмээн мэдэгджээ. Жагсаалтаар хамгийн их асуудалтай 10 яам болон  нэр цэвэр” 5 яамыг эрэмбэлсэн байна. Ингэснээр нэр дурдагдсан яамдын албан хаагчид ажлаа сайжруулахын төлөө хичээн ажиллана гэдэгт найдаж байгаа аж. Цаашид жил бүр гаргаж байх тус жагсаалтад засгийн газрын агентлаг, бусад төрийн байгууллагуудыг мөн оруулахаар төлөвлөж байгаа юм байна. 

Малайзын нэгэн адил БНСУ төрийн байгууллагуудаа авлигад өртсөн болон өртөх магадлалтай байдлаар нь эрэмбэлдэг ажээ. Малайзын Авлигатай тэмцэх хороо төрийн байгууллагуудаас “Авлигагүй ажиллах амлалт” авч ажиллаж байна. Одоогоор 620 яам, засгийн газрын агентлаг, төрийн мэдлийн компани, төрийн бус байгууллагууд дээрх амлалтыг өгөөд байгаа юм байна. Энэ нь авлигагүй нийгмийг бүтээхэд бүх шатанд хариуцлагатай хандаж байгаагийн илрэл хэмээн хорооны дарга мэдэгджээ.


Авлигаас урьдчилан сэргийлэх шинэ санаачилга гаргажээ  
Үзсэн: 2314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.118.xxx] 2017-11-12 09:21
ugsun avsan 2lang adilhan shitgene gesen avilagachdiin huuliig huchingui bolgoj zuvhun avliga avsniig ni shiitgedeg bolvol uur bolnoo
Зочин [66.181.186.xxx] 2017-11-12 09:20
Эцсийн тэмцэл биш эхэлж байна гэж бод. Тэмцэлгүйгээр ард олон өнгөрсөн жилүүд давтагдаж байнгын ядуу байна даа.
Зочин [202.9.41.xxx] 2017-11-11 19:24
Монголчууд аа бид авилгатай холбоотой хүмүүстэй заавал тооцоо хийнэ шүү.Энэ бол бидний эцсийн тэмцэл.

Бидэнтэй нэгдээрэй