
Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 12. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 24. Адъяа гараг. Бага морь одтой, нэг цагаан мэнгэтэй, харагчин туулай өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 8 цаг 01 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өндөр идэвхтэй өдөр. Өдрийн хандлагаа тохируулан үйл явдлыг удирдаж сур. Тэгвэл хүмүүсийн идэвхийг өрнүүлж амжилтанд хүрнэ. Хэдий их ажилтай ч өөрийн гэр бүлд анхаарлаа хандуулж орхигдуулж болохгүй.
ҮХЭР (4/20-5/20)
Аюултай хүнд өдөр болно. Муу мэдээ ирж урам хугалах бөгөөд таныг хүрээлж буй хүмүүсийн зарим нэгэнтэй нь та муудалцаж, дотно харьцаагаа тасална. Гэхдээ гэр бүлдээ та цаг гаргаж анхаарлаа тавь.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр таны хувийн амьдралд чухал өөрчлөлт гарна. Та өөрийнхөө болон ойр дотныхоо хүмүүсийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарла. Тэгвэл бүх зүйл бүтэмжтэй болж болно. Шийдэмгий бай.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Сэтгэл зүйн хямралд орж болзошгүй. Та энэ өдөр машины хөдөлгөөнөөс болгоомжил. Энэ өдөр ажлын ачааллаасаа холдож цаг заваа өөртөө зарцуул. Хүүхдүүдтэйгээ харьцахдаа ихэнх хүмүүс аз жаргалыг олно. Биеэ хэрхэн авч явах тал дээр үр хүүхдэдээ зөвлөгөө өг.
АРСЛАН (7/23-8/22)
Энэ өдөр та болон танай гэр бүлийн хувьд хамгийн сайхан өдөр болох болно. Амьдралынхаа хийж амжуулсан бүх зүйлээсээ таашаал ав. Ямар нэг зүйл өөрчлөхөөс бүү ай. Таны зорилго бол амьдралаа олон талтай болгох явдал юм.
ОХИН (8/23-9/22)
Сурч боловсрох, хүмүүстэй өргөн харьцахад сайн өдөр. Хайртай хүнээсээ сайн мэдээ дуулж, бэлэг авна. Эрүүл мэнддээ анхаарахыг одод сануулж байна. Өнөөдөр бие эвгүйрхэж мэднэ. Архи дарс бүү хэрэглэ. Таны биеэ барьсан байдалд дотнынхон чинь дургүйцэж хүйтэн, цэвдэг гэж зэмлэж магадгүй. Хувийн амьдралд таагүй асуудал гарч болзошгүй. Юмаа эвдэлж хэмхэлбэл муу ёр.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Бусдаас шалтгаалж байх нь танд огт таалагдахгүй. Үүссэн нөхцөл байдлыг зөв зохицуулж чадвал нэр хүнд тань нэлээд дээшилнэ. Ажлын арга барилаа байнга сольж бай. Ингэх нь амжилтад хүрэх дөт зам болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Аяллаар явж сонирхолтой хүмүүстэй танилцана. Энэ өдөр олон сайхан зүйлс болно гэж бүү хүлээ. Ганц бие хүмүүс гэр бүлийн байдлаа өөрчилнө гэдэгт бүү найд.
НУМ (11/22-12/21)
Эрүүл мэндээ урьдчилан анхаар. Булчингийн үйл ажиллагаа, хоол боловсруулах эрхтэнээ сайжруулах дасгал хий. Гэмтэж бэртэхээс болгоомжил. Гэр бүлийн амьдрал тогтвортой сайн байна. Сарын дундуур хайртай хүмүүс үл ойлголцлоос болж муудалцаж магадгүй. Хүлээцтэй ханд. Та найз залуу бол эелдэг, шаргуу байж хүүхнүүдийн үнэлэлтийг авна.
МАТАР (12/22-1/19)
Таны хүүхдийн хүмүүжил танд таалагдахгүй. Тэр нөхдийхөө өмнө хамраа сөхөж байна. Гэхдээ түүний асуудалд бүү оролц. Үеийнхнээсээ даруу, хичээнгүй байх нь чухал. Хайрын харилцаанд та нөхөрсөг, романтик байдлыг гаргаж байна. Гэрийн амьдралдаа тайван бус байж ямар нэг ширүүн авир гаргана.
ХУМХ (1/20-2/18)
Энэ өдөр та хүнд харилцаанд буулт хийх чадвартай бай. Танаас ихээхэн сэтгэл зүрхний болон биеийн хүч гаргахыг шаардана. Дуртай ажлаа орхиж, чухал асуудлаа шийд. Цэвэр агаарт аялах ашигтай. Хэнтэй ч маргалдах хэрэггүй, зохимжтой үеийг хүлээ.
ЗАГАС (2/19-3/20)
Зугаалах ашигтай байна. Үүний үр дүнд сэтгэл санаа сайжирна. Хамгийн дотны хүмүүстээ дэмжлэг болохыг хичээ. Өнөөдөр та байгальтай ойрхон байх хэрэгтэй бөгөөд өөрийгөө бүрэн чөлөөлөх хэрэгтэй. Энэ өдрийг гэр бүлийн хүрээнд сайхан өнгөрүүл.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ | ||
Үзсэн: 3239 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.